×
Дэлхий дахинд, 9 Дөрөвдүгээр сарын 2013
Та гэрийнхээ тавцан дээр гарч, толгойгоо зүүн тийш эргүүлэх гээд үзээрэй. Юу харагдаж байна? Надад бол хөх тэнгэр, Гималай нурууны маш том хана харагддаг. Тэдгээр уулс нь холын холд 100 орчим км зайтай байдаг. Гэхдээ тэрхүү оройг харах гэж би толгойгоо өргөдөг” гэж оросын тойрон аялагч, санхүүчийн мэргэжилтэй Вячеслав Краськогийн Гималайн тухай өгүүлэл эхэлдэг.
Умардын эрх баригчид Пхеньян дахь гадаадын элчингүүдэд тус улсаас гарч явах саналыг дахин уйгагуй тавих боллоо. “Санкэй симбун “ сонины мэдээлснээр, тэд элчингүүдэд 4-р сарын 10-аас хойш Японыг дамжин нисэх пуужин хөөргөх гэж байгаа тухай битүү дохио өгчээ. Пуужингийн хөөргөлт нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж магадгүй учраас умардын түшмэдүүд дипломатуудыг явахыг зөвлөж байгаа бололтой.
Офшор татварын диваажин байхаа больно.Томоохон компаниудын далд худалдаа болон нэрд гарсан нөлөө бүхий этгээдүүдийн офшор дахь дансуудын тухай мэдээлэл нийтлэнэ гэсэн Мөрдөн байцаах сэтгүүлчдийн олон улсын нэгдлийн амлалтыг ажиглагчид тэгж үнэлжээ. Офшортой дайн хийж эхлэвэл олон улс төрч, санхүүгийн ажилтнууд дампуурах төдийгүй ХХ зууны шувтаргын санхүүгийн загвар сөнөж мэднэ гэж шинжээчид анхааруулав.
Хятад улс нь их гүрний шинэ тодотголыг олж авч байна. Улс-төрийн судалгаа, таамаглалын төвийн тэргүүн Андрей Виноградов АНУ-ын доллар болон йенийг тойрч, валютын арилжаанд юань-австралийн долларын хосод шууд шилжиж байгааг ийнхүү дүгнэв. Австралийн ерөнхий сайд Жулии Гиллардын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр энэ тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Үндэсний хоёр валютын анхны гүйлгээг 4-р сарын 10-нд хийхээр төлөвлөж байна.
Одоогоос арван жилийн өмнө өрнөдийн хэвлэл «Багдадыг эзэллээ» гэсэн сүржин гарчигтай материалаар  дүүрэн байв. Америк, британийн цэрэг Ирак улсад цөмрөн орсон хэрэг явдлыг амжилт гаргасан үйл мэтээр харуулсан аж. Эхлээд иракийн цэрэг болон орон нутгийн ардын журамт цэрэг эвслийн цэргийн давшилтыг удаашруулсан билээ. Цөмрөн орсноос хойш гурван долоо хоног өнгөрсний дараа Багдадыг эзлэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
6
11
12
13
14
21
22
23
24
25
26
27
28
29
30