×
Дэлхий дахинд, Дөрөвдүгээр сар 2013
АНУ оросын талтай холбоо барьж гэмт хэргийг мөрдөн байцаасан нь 4-р сарын 15-нд Бостонд марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт үйлдсэн террористуудыг аюулгүй болгосноос хойш тодров. Өчигдөр ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, террорын эсрэг арга хэмээний хүрээнд хамтран ажиллаж, бостоны дайралтаас хойш тусламж үзүүлсэнд Москвад талархал илэрхийлэв.
Солонгосын хойгт гарсан хямрал Зүүн-хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөх уршигтай болж мэднэ. Япон улс Окинава дахь Наха,Тинэн цэргийн баазуудад «Пэтриот» пуужин-зенитийн цогцолборыг байрлуулсан тухай БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдлээ. БНАСАУ-ын пуужингийн аюулаас болж товлосон хугацаанаас хоёр жилийн өмнө эдгээр цогцолборыг байрлуулав. Үүний хамт Японы зэвсэгт хүчний өөр анги салбарын хүч нэмэгдүүлж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун японы солонгосчуудад бараг 2 сая доллар гуйвуулав. Ким Ир Сений мэндэлсний 101 ойг тохиолдуулан ийм том бэлэг өргөжээ. Японд солонгос хүүхдүүдийн үндэсний боловсролыг дэмжихээр мөн хөрөнгө гуйвуулсан гэж албан ёсоор мэдээлсэн байна. Энэ нь 159 дэх удаагаа хөрөнгө гуйвуулсан үйл хэрэг хийгээд нийт 72 сая гаруй доллар гуйвуулсан тухай умард солонгосын мэдээллийн агентлаг уламжлав.
Оросын байлдааны нисдэг техник дэлхийн зэвсгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Жишээ нь Су-30, МиГ-29 зэрэг онгоцыг дэлхийн олон бүс нутаг юуны түрүүнд азийн орнуудад андахгүй. Алжир, Венесуэл, Малайзи, Вьетнам, Индонези, Хятад, Уганд зэрэг шинэ захиалагч бий болсноор оросын үйлвэрлэлийн байлдааны нисдэг техникийн эрэлт өргөжив. Удахгүй Бангладеш захиалагч болох байх.
Бельгийн цагдаа нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрт сирийн босогчдын бүлгэмүүдэд хөлсний цэргүүдийг элсүүлэх сүлжээнүүдийг устгах ажилдаа орлоо. Элсүүлэгчид нь Бельгид төдийгүй Европын холбоо даяар ажиллаж байна. Үүнийг Европынхан Сирид цэргийн байлдааны сургууль явуулсныхаа дараа тэд европын орнуудад өөрсдөд нь аюултай байх болно гэж түгшицгээж байна.
Казаний зуны Универсиадын наадам, Москвагийн хөнгөн атлетийн дэлхийн аврага болон Сочийн Өвлийн Олимпийн наадам нь цаашид аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангаруулахыг шаардаж байна. Орос улсын Биеийн тамир спортын сайд Виталий Мутко мэдэгдэхдээ, Бостоны олон улсын гүйлтийн тэмцээний үеэр гарсан халдлага нь удахгуй нилээд хэдэн томоохон спортын арга хэмжээнүүдийг явуулах Орос улсад түгшүүрийн дохио боллоо.
Стокгольм дахь дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээлэн 2012 оны дэлхийн цэргийн зардалуудын дүнг гаргасан ээлжит тоймоо нийтлэв.Бүхэлдээ тэдгээр зардалууд нь 2011 онтой харьцуулбал, 0,5 хувиар буурчээ, гэхдээ нилээд хэдэн орнууд болон бүс нутгуудад үргэлжлэн өссөөр байна. Хушуучлагчдын дунд Орос улс байгаа бөгөөд тус улсын батлан хамгаалах зардалууд 2012 онд 16 хувиар өсч, 12 тэрбум долл.хүрчээ.
Бостонд жил дутмын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт үйлдсэн гэмт хэргийг АНУ-д мөрдөн байцаасаар байна. Урьд шөнө Барак Обама эдгээр дэлбэрэлтийг террорын ажиллагаа хэмээн нэрлэсэн ч ямар ч нэмэлт мэдээллийг дурдаагүй. Холбооны мөрдөн тагнах товчоо ч одоогоор үг дуугүй байна. Тэр ч байтугай тусгай албад сэжиглэгдсэн нэг ч хүнийг баривчлаагүй байна. Үүний хамт мөрдөн байцаагчид чухал хэдэн олдворын тухай мэдээлэв.
Умард Солонгосын итгэл хүлээсэн Хятад улс Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгоход нөлөөгөө ашиглана гэдэгт Япон улс найдаж байна гэж Японы ерөнхий сайд Абэ Синзо 4-р сарын 16-нд парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. «Дэлхийн хамтын нийгэмлэгт Хятад улс БНАСАУ-д бусдаас илүү их нөлөөлж байна.
Япон Зүүн-Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаанд Хятад улсад буулт хийхгүй. Сенкаку /Дяоюйдао/ арлуудын нь аль улсын харьъялалтай асуудлаар Бээжинд ямарч буулт хийхгүй. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Синдзо Абэ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахдаа мэдэгдсэн. Мэдэгдэл нь Бээжин,Токио хоёрын энэхүү асуудлаар эхлүүлэх гэж байсан яриа хэлэлцээрт чухамдаа хэрээс тавьсан.
Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт хоёр удаа үйлдснээс хойш АНУ-ын томоохон хотуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгав. Террорын эсрэг хүчнийг Нью-Йоркын гудамжуудад гаргав. Жуулчдын сонирхох газарт гойд анхаарал тавьж байна. Командлалын шуурхай цэгүүд гудамжуудад ажиллаж байна. Манай сурвалжлагч Роман Мамонов АНУ-аас уламжлахдаа: Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа явуулсан гэж цагдаагийн газраас наанадаж нэгэн этгээдийг сэжиглэж байна.
Ардчилсан сөрөг хүчин Орос улсын засгийн газрыг төрийн активуудад хувьчлал явуулахыг яарахгүй байна гэж шүүмжилж байгаа. Төрийн томоохон компаниудыг хувьчлах хөтөлбөр, бизнесийг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарт шилжүүлэх төлөвлөгөөнүүд нь жилээс жилд улам хойш тавигдсаар л байна. Өнгөрсөн оны зун Орос улсын ЗГ 2013 онд явуулах өргөн цар хүрээтэй төрийн компаниудын нилээд томоохон хувьчлалын хөтөлбөрийг батласан.
Москва, Вашиннгтон хоёр БНАСАУ-ыг тойрон үүссэн хямралыг зохицуулахад чиглэгдсэн хамтын дипломат хүчин чармайлтаа зузаатгаж байна. Өчигдөр Кремльд оросын албаны хүмүүс АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Томас Донилонтой уулзаж эл сэдвийг авч үзэж хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн уулзалтад нэг үе нэгдсэн байна.
180 орчим хүн Бостоны марафон гүлтийн уралдааны  барианы зурхайд аймшигт дэлбэрэлтүүдэд нэрвэгдэв. Одоогоор гурван хүн амь насаа алдсан тухай мэдээлжээ. Гэвч хэлмэгдэгсдийн тоо нэмэгдэх бололтой гэж эрх баригчид үзэж байна. Тусгай албадын төлөөлөгчид конгресст зориулан хэвлэлийн шуурхай хурал хийсний дараа конгрессын гишүүд террористууд ийм ажиллагаа явуулсан гэж ил шууд өгүүлэв.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь Сеул, Бээжин болон Токиод яриа хэлэлцээрүүд явууллаа. Керригийн айлчлал Вашингтоныг умардын цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болон үүний тулд бодит тохиролцоо хийхэд бэлэн бус байгааг харууллаа. Солонгосын хойгийн байдал хурцадсан нь Керригийн Зүүн-Азийн гурван улсын нийслэлд хийсэн айлчлалын яриа хэлэлцээрийн гол сэдэв болсон.
Өнөөдөр Умард-Солонгост тус улс гол баяр болох Нарны баярыг ёслон тэмдэглэж байна. 101 жилийн өмнө яг энэ өдөр сургуулийн ядуухан нэгэн багш, он протестант шашны идэвхтэн Ким Хен Жикийн гэр бүлд ууган хүү мэндэлжээ. Түүнд Ким Сон Жу нэр өгчээ. Тэр хүүхэд бол бидний мэдэх Ким Ир Сен байсан.
Үндсэн хуульд засвар оруулах ёс журмыг хялбарчлах зорилгоор Японы Үндсэн хуулийн 96-р зүйл ангийг хянаж үзэхийг ерөнхий сайд Синзо Абэ ахин уриалав. Абэгийн ивээж байгаа засвар оруулах ёс журмыг хялбарчлах саналын гол зорилго Үндсэн хуулийн 9-р «энх тайван» зүйл ангийг өөрчлөхэд оршино.
Хятад улс Өрнөд Европт үзэл суртлын түрэмгийлэлд шилжиж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үзэж байна. Хятадын «Далянь Ваньда» корпораци Их Британи магадгүй европын өөр хэдэн улсад кино театрын сүлжээг худалдан авах хүсэлтэй байгааг тэрээр ингэж тайлбарлав.
Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоон шууд зөрчсөн хэрэг явдлыг хүлцэж үл болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. БНАСАУ цөмийн шинэ туршилт хийж, баллистик пуужингаа хөөргөж болзошгүй гэсэн мэдээллийг сайд ингэж тайлбарлан хэлжээ. Москва Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгохын төлөө хатуу тууштай тэмцэж байна гэж Сергей Лавров батлан илэрхийлэв.
Саяхны Дэлхийн банкнаас гаргасан илтгэл ирээдүйд итгэх бага ч болов найдвар үлдээсэнгүй.Уг илтгэлд Ойрхи Дорнодын болон Хойд-Африкийн орнууд нь цаг уурын таагүй өөрчлөлтүүдэд туйлын эмзэг байх бөгөөд тухайлбал, ган гачиг болон цэнгэг усны хомсдолтой холбоотой юм. Судалгааны дүнгээр сүүлийн гучин жилд цаг агаарын аюултай үзэгдэлүүд болон байгалийн элдэв сүйрлүүдийн улмаас бүс нутагт 50 сая хүн нэрвэгдээд байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
6
11
12
13
14
21
22
23
24
25
26
27
28
29
30