×
Дэлхий дахинд, 27 Гуравдугаар сарын 2013
Киприйн банкууд пүрэв гаригт буюу 3-р сарын 28-нд нээгдэнэ. Орон нутгийн Төв банк дансаас их хэмжээний мөнгө гаргахыг хориглох үүднээс “түр зуурын хязгаарлалтыг” тогтоох болно. Орос улс эдгээр хязгаарлалтууд нь зөвхөн асуудалтай банкуудад л хамааралтай гэж үзэж байна.

Орос, Монгол улсын хоорондын хилийн орчмуудын байгалийн “Истоки Амура” ("Амар мөрний эх") болон “Түнх-Хөвсгөл” тусгай хамгаалалттай газруудыг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэжээ.Уг баримт бичгийн дагуу Орос улсын талаас Сохондины дархан цаазат газар болон Монголын талаас «Онон-Балж голын сав» байгалийн цогцолборт газар нь Амур мөрний сав нутгийн нэг цөм болох юм.

АНУ-д дэлхийн түргэн цохилт гэгчийн үзэл баримтлалын хүрээнд зохион бүтээж байгаа цөмийн биш нарийн онох зэвсэг, байлдааны робот, нисэгчгүй нисдэг багаж цэргийн салбарт бүрэн давамгайлах боломж тус улсад олгов. Цөмийн биш нарийн онох зэвсэг цөмийн зэвсгийн үүргийг доошлуулж, улмаар тэдгээрийг хорогдуулахад нөлөөлж нааштай үүрэг гүйцэтгэх мэт санагдана. Гэсэн ч сөрөг хандлага мэдрэгдэв.
Америкийн зарим улс төрчийн үг яриа болон ХМХ нийтлэлээс харахад АНУ-аас Хятадыг Орос улстай холбон хардаж байна. Үнэхээр эдгээр гурван гүрэн улсын ашиг сонирхол геополитикийн гурвалд нэгдэн төвлөрсэн юм. Орос улсаас дэмжлэг авахыг АНУ, БНХАУ хоёр оролдон өрсөлдөж байна гэсэн дүгнэлт америкийн The Nation долоо хоног тутмын сэтгүүлийн өгүүллэгт хийжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
3
11
17
24