×
Дэлхий дахинд, 6 Гуравдугаар сарын 2013
Хятад улс дэлхийн томоохон нефть худалдан авагч боллоо. Тус улс худалдан авах нефтийн хэр хэмжээгээр өнгөрсөн зууны 70-д оны дундуураас мөн үзүүлэлтээр тэргүүлж ирсэн АНУ-ыг гүйцэн тэргүүлжээ. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад АНУ хоног дутам 5 сая 980 мянган баррель нефть худалдан авч байна. Энэ нь 12-р сарын статистикийн тоо баримт билээ.
БНАСАУ-д ногдуулах хориг бүхий НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг Орос улс дэмжинэ гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Түүнчлэн Хятадын байнгын төлөөлөгч Ли Баодун, Өмнөд Солонгосынх Ким Сук нар баримт бичгийн агуулгад сэтгэл ханамжтай байгаагаа өчигдөр НҮБ-ын АЗ-д зөвлөлдөөн хийсний дараагаар мэдэгджээ. НҮБ-ын АЗ-ийн гишүүн бүх 15 улс тогтоолыг дэмжих бололтой.
Венгесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес «ХХ1 зууны социализм» Латин Америкт бүтээн байгуулж амжсангүй. Урьд шөнө тэрээр хорт хавдраар Каракасын цэргийн эмнэлэгт таалал төгсөв. Венесуэл улсад долоон өдрийн гашуудал зарлав. Уго Чавесыг 3-р сарын 8-ны баасан гаригт оршуулах юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
3
11
17
24