×
Дэлхий дахинд, 1 Гуравдугаар сарын 2013

Одооноос хорин жилийн өмнө Монгол улсад орос хэл гадаад хэлний дунд цар хүрээгээрээ нэгдүгээр байранд орж байсан юм. 1990 он хүртэл монголын ЕБ-ын сургуулиудын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээл байлаа. Гэвч үүний дараа орос хэлийг сургуулийн хөтөлбөрөөс хассан. Тус улсад орос хэлгүй бүхэл бүтэн үе бий болсон.

Өнгөрсөн пүрэв гаригт Ромын цагаар үдшийн 8 цагт Ромын Папын Ватиканы ариун шүтээний суудал эзэнгүйдлээ. Пап XVI Бенедикт суудлаасаа татгалзсан. 2-р сарын 11-нд тэр суудлаасаа татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж дэлхий нийтийг гайхшруулсан юм.
Япон улс арилжааны зорилгоор халим агнахыг зөвшөөрснөө анх удаа албан ёсоор хүлээв. Агнуур ШУ-ны зорилготой гэж урьд тайлбарлаж байсан аж. Халимын махны үлэмж хэсэг нь японы ресторануудад шилждэг гэж одоо Японы загасны аж ахуйн сайд Ёсимаса Хаяси батлан илэрхийлэв. 1986 онд Олон улсын халимын комисс арилжааны халимын агнуурыг түр азнаж, зөвхөн умардын цөөнхөн ард түмэнд агнах зөвшөөрөл өгсөн билээ.
БНХАУ бол Олон улсын сансрын станцын хөтөлбөрт нэгдээгүй цорын ганц томоохон гүрэн улс юм. Гэвч энэ онд Хятад улс ийм өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ. Энэ зун гурван сансрын нисгэгч нь хятадын тойрог замын «Тэнгэрийн ордонд» очиж тохижуулна. Энэ ордны хаалгыг анх удаа 2012 оны 6-р сард нээсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
3
11
17
24