×
Дэлхий дахинд, Хоёрдугаар сар 2013
АНУ-ын Конгрессын сенат Чак Хейгелийг БХ-ын сайдын албан тушаалд батлав. Өчигдөр 58 хууль тогтоогч түүнийг томилохыг дэмжиж, 41 нь эсэргүүцэв. Хейгел америкийн шинэ засаг захиргааны хамгийн ширүүн маргаан үүсгэсэн зүтгэлтэн болов. Сенат хоёр удаа оролдож Хейгелийг батлав. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө түүний бүгд найрамдахын гишүүд санал өгөхөөс татгалзсан билээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчид тулгарсан анхны асуудлыг шийдвэрлэж эхлэв. Өчигдөр орой тэрээр парламент сайшаасны дараа ерөнхий сайдыг томилов.Харин Умард Солонгос, Япон улстай холбоотой өөр хоёр асуудлыг шийвэрлээгүй. Манай сурвалжлагч Андрей Иванов Сөүлээс уламжлахдаа Парламент ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгчийг батласан явдал Пак Кын Хед өргөсөн нэг ёсны бэлэг болов.
АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа шийдвэрлэх ёстой. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг заргын өргөдөл шүүхэд шилжүүлжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай микроблогдоо мэдэгджээ.
Занарын нефть дэлхийн эрчим хүчний шинэ хувьсгал хийнэ гэж саяхан олон улсын PricewaterhouseCoopers компани лүндэн буулгасан билээ. Гэвч бие даасан шинжээчид байдлыг нэг утгаар үнэлэхгүй байна. Ойрын арван жилд энергийн салбарт хувьсгалт ахиц дэвшил гарахгүй гэж олонхи нь үзэж байна. Гэсэн ч занарын нефть тодорхой хэтийн төлөвтэй.
Оросын дипломат байгууллагын “сирийн долоо хоног” эхэллээ. Сири улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем өнөөдөр Москвад хүрэлцэн ирж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой хэлэлцээр хийсний дараа сирийн асуудлыг Берлинд хэлэлцэх ба дахиад Москвад эргэн хэлэлцэх юм. Лавров энэ сэдвээр германы нйислэлд АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярилцах юм.
БНАСАУ-ын цөмийн туршилтыг гаднаас оролцох болон зургаан талын хэлэлцээг саатуулах шалтаг болгохоос татгалзахынг Москва уриалж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмд шууд аюул учруулахгүй гэж хэд хэдэн шинжээч үзэж байна. Цөмийн гүрэн улсын статустай болох гэсэн Умард Солонгосын оролдлогод тэсвэр тэвчээртэй хандахыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уриалав.
Дамаск хотын төвд 50 гаруй хүнийг хөнөөсөн террорын ажиллагаанаас хойш Сири улсын байдлыг удахгүй зохицуулах төлөв эргэлзээтэй болсон. АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров нар 2-р сарын 26-нд Берлинд уулзаж, эл асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.Гэвч уулзалт одоогоор өөдрөг үзэл төрүүлэхгүй байна.
Орос улс НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх зөвлөлийг энэ жилийн турш тэргүүлэх болно.Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ албан тушаал дээр Орос улсын урьтлаар хүнсний аюулгүй байдлын асуудал байна. НҮБ-ын Хүнсний хөтөлбөр 1963 оноос хэрэгжижээ. Дэлхийд томоохонд орох хүнсний байгууллага жил бүр 4 сая орчим тонн хүнсний тусламж үзүүлдэг.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Зечи энэ долоо хоногт манай оронд айлчлав. Си Зиньпиний айлчлалын бэлтгэл Москвад хийсэн уулзалт, хэлэлцээний гол зорилтын нэг болжээ. 3-р сард Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы дүнгээр ХКН-ын ТХ-ны өнөөгийн Ерөнхий нариийн бичгийн дарга БНХАУ-ын шинэ дарга болоод анхны айлчлалаа ОХУ-д хийнэ.
Өнөөдөр АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод нээгдсэн Олон улсын батлан хамгаалахын IDEX-2013 үзэсгэлэнгийн сүүлийн өдөр. Үзэсгэлэн дээр дэлхийн шилдэг тэргүүний компаниуд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээрээ оролцжээ. Тухайлбал, Орос улсын “Конструкторское бюро приборостроения” /КБП/ /“Багаж хэрэгсэлийн зохион бүтээх товчоо”/ нь 1993 оноос эхлэн уг үзэсгэлэнгийн байнгын оролцогч болсон юм.
Дэлхийн хамтын нийгэмлэгээс умард солонгосын ээлжит цөмийн туршилтад хэрхэн хандахыг урьдчилан тааварлаж болох байсан. Дипломат ажилтнууд хатуу үг хэлж, шинэ хориг арга хэмжээ авна гэж БНАСАУ-ыг айлган сүрдүүлж байна. Гэсэн ч ийм улигт үйл ажиллагаа ямар ч нөлөө бараг үзүүлэхгүй байна. Умард Солонгос 2006 оноос хойш олон улсын хоригийн бай байсаар байна.
Япон улс Хятадын аль эрт амжилттай эзэмшиж байгаа салбарт нэвтэрч байна. Азийн хоёр луу нөөцийн төлөө хатуу өрсөлдөж байна. Ийнхүү оросын шинжээчид Токиогийн япон-казахстаны ажил хэрэгч ДХУ-ын дүнг үнэлсэн юм. Хамтын ажиллагааны салбарт 9 гэрээ байгуулав. Дашрамд хэлэхэд, Хятад улс эл салбарт казахстаны зах зээлд анхдагч нь маргаангүй юм. Япон нь Хятад улсад шинэ дуудлага шидэв.
Компьютерээр тагнан турших ажиллагаа явуулж байна гэж АНУ, БНХАУ хоёр сүүлийн үед бие биенээ хатуу зэмлэв. Кибер аюулгүй байдлын хүрээнд тэргүүлж байгаа америкийн Mandiant байгууллага хятадын хакеруудын төв байр болон дэлхий даяар компьютерийн системийг дайрах тэдний ажиллагааны онцлогыг дурдав. Эдгээр нь «мэрэгшилтэй бус, хариуцлагагүй зэмлэл» хэмээн хятадын тал узэж байна.
Сирийн мөргөлдөөний зохицуулалт зогсонги байдлаас гарч байна. Яриа хэлэлцээг төлөвшүүлэх явдал гол сэдэв болсон гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгджээ. «2-р сарын 25-нд Москвад тэрээр Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай хэлэлцээ хийж, Дамаск, сирийн сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.
Умард Солонгос нилээд хэдэн жилийн турш ЗХУ-ын 50-иад онд хүрсэн техникийн түвшинд хүрч цөмийн пуужингийн гүрэн болох төлөвтэй байна. Дэлхийн ХМХ-үүд умард солонгосын цөмийн пуужингийн чадавхын заналхийллийн талаар маш их ярьж байна, гэхдээ эл заналхийллийг маш буруу үнэлж дүгнэж байна.
Солир мөн өргөрөгт дөнгөж дөрвөн цагаар хожим тэсрэсэн бол Петербургийг үнсэн товрог болгох байсан.Азаар америкийн эрдэмтэн Билл Макгуайрын мөн дүгнэлт 2-р сарын 15-нд унасан челябинскийн биш 1908 онд Подкаменная Тунгускад дэлбэрсэн солирт хамаатай юм. Түүнийг Тунгуссын гэж нэрлэсэн билээ.Солирын хөдөлгөөнийг урьдчилан тааварлах аргагүй. Хүн төрөлхтөн одоогоор солироос өөрийгөө хамгаалаж чадахгүй.
Орос улс НАТО болон АНУ-тай ПДХ системийн асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. ПДХ системийн хөгжлийн зарим талыг хэлэлцвэл зохино гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссентай хийсэн уулзалтынхаа дүнгээр мэдэгдэв. Энэ сэдэв Москва НАТО-гийн хоорондын харилцаанд саад тотгор болсоор байна гэж Сергей Лавров Брюссельд уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэжээ.
Хятадын тэргүүлэх интернет сайтуудад Умард-Солонгосын цөмийн туршилтыг дэмжисэн “шинэ зүүнийхний” материалууд гарч ирэв. Энэ нь БНАСАУ-ад эрс эсэргүүцлээ илэрхийлсэн хятадын эрх баригчдын албан ёсны байр суурьтай зөрөлдөж байна. БНАСАУ-ад цөмийн гуравдахь туршилтыг явуулсан тухай бахархалтай тайлбарууд нь хятадын “Үл гүйцэлдэх хэрэг” болон “Улааны дуунуудыг сонирхогчдын нийгэмлэгийн “сайтууд дээр гарчээ.
Сирийн босогчид урьдын адил, бараг л өдөр болгон шинэ объектыг эзлэн авсан тухайгаа мэдээлж байна. Гэтэл босогчдын дайны талбараас уламжилж байгаа мэдээнүүдийн нийтлэг өнгө аяс нь нэг л ялгуулсан шинжээ алдажээ. Босогчид тулалдааны талбарт ялалт байгуулах чадвартаа өөрсдөө ч итгэл алдарсан бололтой. Тэгээд ч тэдний эзлэн авсан объектууд маргааш нь л засгийн газрын цэргүүдийн хяналтанд орсон байдаг.
Хятадын түшмэд тансаг дайллага хийхээс татгалзвал зохино. Энэ сэдвийг хятадын ХМХ олонтаа хөндөж байна. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний биеэчлэн санаачилсан кампанит ажиллагаа Хятад улсад үргэлжилж байна. Энэ нь ресторанд үрэмтгий байх явдалтай хийх тэмцэл юм. Тэнд пүүс компаниуд дайллага хийснээс хойш их хэмжээний хоол үлдэж байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
2
3
4
9
16
17
18
24
28