×
Дэлхий дахинд, 25 Арванхоёрдугаар сарын 2012
Орос улсын даргалах “Их хорийн” ДХУ-ын гол зорилго дэлхийн санхүүгийн системийн бүтэцийг шинэчлэхэд оршино. Энэ тухай Оросын Сангийн яамны дэргэдэх “Их хорийн “ ерөнхий зохицуулагч Сергей Сторчактай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уулзсан юм. 2013 оны турш Орос улс “Их хорийн” хуралдаануудыг даргална.
Олон улсын нэрт сэтгүүлч Ким Болдохонов 30 шахам жил ИТАР-ТАСС болон орос улсын бусад ХМХ-үүдийн Монгол дахь сурвалжлагчаар ажилласан. Саяхан түүний бичиж, шинэчилсэн “Эрхэм нутгийнхан минь” номын баяр болсон. Энэ ном бол буриад үндэстэний төлөөлөгчдийн тухай юм. Зохиолч өөрөө ОХУ-ын Эрхүү мужийн Боханы уугуул иргэн. Дэлхийд 650 мянга орчим буриад үндэстэн амьдардаг байна.
Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой арван орны нэг болов.БНАСАУ сансрын гүрэн улсуудын клубд нэгдэв. Азийн улс- Хятад 5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг анх удаа зохион бүтээж туршив. Эдгээр нь 12 жилд нэг удаа болдог энэ луу жилийн бэлгэ тэмдэг, шувтарч байгаа оны гол үйл явдал болжээ. Сансар, тэнгэр, тэнгис далайд гарсан ахиц дэвшилд нэг утгаар хандахгүй байна.
БНСолонгос Улсын шинэ ерөнхийлөгч юуны түрүүнд эдийн засаг, нийгмийн зорилтыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, БНАСАУ-тай харилцааг хэвийн болгох асуудлыг хойшлуулвал зохино хэмээн өмнөд солонгосын олонхи сонгогч үзэж байгаа бололтой. Ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хе бас тэгж үзэж байгаа бол Солонгосын хойгт ноцтой асуудал тулгарна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн ажилтан Андрей Иванов үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
16
19
23
26
29
30