×
Дэлхий дахинд, 24 Арванхоёрдугаар сарын 2012
Оросын хий Хятад улсад маш хэрэгтэй гэхдээ тус улс үнийг унагахын тулд таамаглалын тоглоомыг тоглож байна. ОУ ийм өгөөшөнд унах болоогүй. Үүнээс болоод л “Алтай” хий дамжуулах хоолой барих гэрээнд 2012 онд гарын үсэг зураагүй юм. Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод ингэж мэдэгдлээ.
Байнгын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар НҮБ-ын АЗ-ийг өргөжүүлэхийг ОУ дэмжиж байна. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр ингэж мэдэгдлээ. Шинэ байнгын гишүүнээр Энэтхэг, Бразил улсуудыг элсүүлж болох юм гэж тэр үзэж байна. АЗ-ийн шинэчлэл бол маш эмзэг асуудал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд харилцан тохиролцоонд хүрэх шаардлагатай. НҮБ-ыг шинэчлэн өөрчлөх асуудал бараг л байгуулагдсан 1945 оноос л яригдсан юм.
ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь ОУ-ын хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсан, байх ч болно. Ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Барскийн “ОДХ” радиод зориулан бичсэн өгүүлэлд ингэж өгүүлсэн байна. Энэ байгууллагатай хамтран ажиллах дэлхий дахины “сонирхол” өсөж байгааг Барский өнгөрч буй оны гол онцлог гэж нэрэллээ.
Байгалийн сүйрлүүд болон техногены ослуудын улмаас 2012 онд 140 орчим тэрбум долларын эдийн засгийн хохирол учирчээ. Ийм тоо баримтуудыг швейцарийн давхар даатгалын Swiss Re компани гаргажээ. Өнгөрсөн жил энэхүү үзүүлэлт нь 120 тэрбум доллароос доогуур байсан юм. Швейцарийн илтгэлийн дагуу, 2012 онд АНУ-ын санхүүгийн төлөвлөгөөнд сүйрэл жинтэй цохилт өгсөн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
16
19
23
26
29
30