×
Дэлхий дахинд, 10 Арванхоёрдугаар сарын 2012
“Тав дахь үеийн” удирдлагуудын бодлогын шинэ зүйлүүдийг харж болно гэж үзэж байгаа гадаадын шинжээчид ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргын анхны хэлсэн үгийг анхааралтай задлан шинжилж байна. Бээжин дэх Үндэсний музейд нээгдсэн үзэсгэлэнг үзэх үеэрээ ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлэхдээ “хятад үндэстэнг сэргээхийг” уриалсан байна.
2012 оны дэлхийн нэр хүндтэй Нобелийн шагнал гардуулах ёслол нь шуугиан тарьлаа. Уг шагналыг “Европыг нэгтгэхэд болон уг тивийг дайны тивээс энхийн тив болгон хувиргахад хийсэн ажлынхаа төлөө” Европын Холбоон хүртжээ. Үүнд шинжээчид алмайрцгаав.
Оросын археологчид Монгол улсын Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнуудыг шинжлэн судлах ажлаа дуусгав. МЭӨ 200 жилээс эхлэн бараг дөрвөн зуу орчим жил хүннүчүүд монголын тал болон сибирьт нутаглаж байжээ. Малтмалууд болон булшнуудын шинжилгээ судалгааны уг ажил нь Улаанбаатараас хойш 1З0 км зайд Сэлэнгэ мөрний хөндийд 7 жил үргэлжилжээ.
Хуучин зөвлөлтийн орон зайд улс төр, эдийн засаг, цэргийн хүчирхэг бүтцийг бий болгох нь АНУ-д ашиггүй юм. ЗХУ-ын хуучин БН улсуудын нутаг дэвсгэр дээр интеграцчлагдах үйл явдлыг сөрөн зогсох шаардлагатай гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Файнэншл таймс” сонинд нийтлүүлсэн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
16
19
23
26
29
30