×
Дэлхий дахинд, 6 Арванхоёрдугаар сарын 2012
Орос улс Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд туслана. Энэ тухай өнөөдөр Москвад болсон хоёр улсын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, Вэнь Зяобао нарын яриа хэлэлцээрийн явцад эрчим хүчний асуудал хэлэлцэх үеэр тохиролцоонд хүрэв. Уг уулзалтын чухал дүнгүүдийн нэг бол оросын мэргэжилтэнүүдийн Тяньваний АЦС-ын хоёрдугаар ээлжийг барьж байгуулах тухай гэрээний техникийн хэлбэржүүлэлт юм.
Сенкаку (Дяоюйдао) арлуудын талаархи АНУ-ын сенатын байр суурь БНХАУ-ын эрх баригчдын сэтгэлийг түгшүүлж байна. Эдгээр арлыг аюулгүй байдлын тухай америк-японы гэрээний үйл ажиллагаанд хамруулахыг Бэээжин эсэргүүцэж байна. Харин Өмнөд Хятадын тэнгист хууль бус шилжин орох хөлөг онгоцуудыг шалган үзэх шийдвэрээ тайлбарлаж өгөхийг АНУ Бээжингээс шаардав. АНУ-ын ийм ажиллагаа бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж Бээжин үзэж байна.
Москва хотын олон орцтой сууцны нэгэн орц. Орцны хаалганы дэргэд нэгэн зарлал байна, уншвал “ Ертөнц сөнөхтэй холбогдон орон сууцныхаа төлбөрийг 12-р сарын 21-ны дотор хийнэ үү “ гэжээ. Хэвлэлийнхний салж чадахгуй байгаа энэхүү шуугиантай сэдвийг нийтийн аж ахуйн албаныхан шүүрч авсан нь энэ ажээ. Энд эртний индианчуудын “майягийн цаг тооны” бичгийн тухай яригдаж байна.
Сансар судлалын цаашдын хөгжил тухайлбал Сар болон Саран дээр суурин бааз байгуулахтай холбоотой гэж Оросын сансрын агентлагийн эрдэм шинжилгээний тэргүүлэх нэгэн хүрээлэнгийн удирдагч Геннадий Райкунов үзэж байна. Түүний хэлснээр Олон улсын сансрын станцын чадавхи бараг шавхагдаж дууссан байна. Иймээс өөд урагшлах цаг болсон байна. Эдүгээ ОУСС тойрог замд хийх маш олон туршилтад шаардагдах тоног төхөөрөмжийг арайхан багтааж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
16
19
23
26
29
30