×
Дэлхий дахинд, 21 Арваннэгдүгээр сарын 2012
Хятадын цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэгчид ХКН-ын 18-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа шамдацгааж байна. “Ляонин” нисэх онгоц тээгчийг их хуралд бэлэг барьснаар тэд шинэ онгоц тээгчүүдийг бүтээхэд бэлэн байна. Энэ тухай Хятадын хөлөг онгоцны улсын корпорацын тэргүүн Ху Вэньмин мэдэгдэв.
Зүүн-Азийн ДХУ бол АНД-н бүсийн улс-хоорондын харилцан ажиллагааны системийг бүрдүүлэх гол хэсэг юм. АНД-н бүс нутаг нь эвсэлээс гадуур, хуваагдашгүй аюулгүй байдлын шинэ бүтцийг бий болгоход тохиромжтой болоод байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Пномпеньд болсон Зүүн-Азийн ДХУ дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Хятадын иргэдийн сэтгэлийн байдал тус улсын сэтгэл зүйчдийг түгшүүлэв. Интернет-худалдаа хүмүүсийг дүнсгэр идэвхгүй худалдан авагч болгож байгааг 11-р сарын 11-нд хийсэн ийм худалдааны дүн харуулав. Энгийн хүн интернетийн ямар нэг идэвхтэй чиглэлээс хэр шалтгаалсныг илрүүлэхийг сэтгэл зүйчид дэлхий даяар аль хэдийнэ оролдож эхлэв. Интернет-худалдааны том баярын үеэр интернет-дэлгүүрийн нэгэн худалдан авагч нэг хоногийн турш компьютерийн ард суужээ.
Ким Жон Уныг тахин шүтэхэд чиглэгдсэн хүчин чармайлт сүүлийн үед БНАСАУ-д нэлээд идэвхжив. Энэ нь шинэтгэл явуулах чиг бодлогоос татгалзсны шинж тэмдэг хэмээн зарим шинжээч үзэж байна. Умард Солонгос үнэн чанартаа хэмжээгүй эрхт хаант улс болсон нь нууц хэрэг бишээ. Гэсэн ч мөн хаант улс нэгэн онцлогтой: засгийг өвлүүлэх зарчмыг умард солонгосын хууль ёсоор батлаагүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
4
5
6
11
18
20
25