×
Дэлхий дахинд, 16 Арваннэгдүгээр сарын 2012
Агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч байгаа нь эрдэмтдийн гайхалыг төрүүлж байна. Германд “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүрээлэн“-гээс /IWK/ эрхлэн гаргасан илтгэлийг нийтийн хүртээл болгожээ. Уг баримт бичигт өгүүлснээр, агаарын хүлэмжийн хийн агуулга нь үргэлжлэн нэмэгдсээр байгаа аж. Германы эрдэмтэд аж үйлдвэрийн хүлэмжийн хий хаягдалын түүхэн дэхь дээд хэмжээг тогтоожээ.
АНУ-д кибер орон зайн шинэ системийг боловсруулж байна. Энэхүү систем нь дээрэмчдийн бүлэгт нэвтрэн орохгуйгээр, дагаж мөрдөлгүй, араас нь хөөцөлдөхгүйгээр гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлж байх аж. Гэхдээ ийм төрлийн системийг ирээдүйд хэрэгжүүлэх нь ном зохиол болон кинонд гардаг ирээдүйн техногенны бүрхэг үйл явдлыг санагдуулах мэт.
Өнөөдөр Египетийн ерөнхий сайд Хишам Кандиль улс орныхоо ерөнхийлөгчийн даалгавраар Газын зурваст айлчлав. Айлчлалын үеэр израйлийн арми Газын зурвасыг дайрсаар байв. Кандиль Газын зурваст айлчлах үеэр Израйль цэргийн ажиллагаагаа зогсооно. Гэвч ХАМАС бас тэгэх ёстой гэж Израйлийн ерөнхий сайд зарлан мэдээлсэн билээ. Гэвч хоёр тал буудалцсаар байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
4
5
6
11
18
20
25