×
Дэлхий дахинд, 15 Арваннэгдүгээр сарын 2012
Хятадын нэрд гарсан шинжээч Бээжингийн нэгэн адил нутаг дэвсгэрийн асуудлаар Токиотой маргалдаж байгаа Москва, Сөүлд хандан Японы эсрэг нэгдсэн фронтыг байгуулахыг уриалав. Фронтын зорилго дэлхийн 2-р дайны үр дүнг хүлээн зөвшөөрч, хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрт өнгөлзөхөө болиход Японы удирдлагыг албадахад оршино. БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Хятадын олон улсын судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Го Сяньган мөн санал дэвшүүлжээ.
11-р сарын 6-нд ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Барак Обамагийн анхны хэвлэлийн бага хурлыг Америкийн тагнуулын төв газрын даргыг тойрсон дуулиан балалжээ. Ийм арга хэмжээнүүдэд ерөнхийлөгчид ойрын дөрвөн жилийн хөтөлбөрүүдийг тайлбарладаг. Ерөнхийлөгч Америкийн анхаарлыг санхүүгийн хөтөлбөрт төвлөрүүлэхийг хүсчээ.
Хятадын КН-ын 18-р их хурлын дараа хуралдсан анхдугаар Бүгд хурлаар ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг болон ХКН-ын ТХ-ын УТТ болоод Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг тус тус сонгов. Шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин болон УТТ-ны Байнгын хорооны гишүүдтэй хятадын болон гадаадын 500 орчим сэтгүүлчид бүгд хурлын дараа уулзалт хийсэн.
Өнөөдөр Израилийн цэрэг Газын зурваст 100 орчим байг дайрав. Тус улс цэргээ Газын зурвасын хил руу татан шилжүүлж, тэнд цэргийн ажиллагаа явуулж болзошгүй. Арабын орнуудын холбооны яаралтай хуралдаан 11-р сарын 17-нд Каирт хийлгэхээр товлов. Палестин, Марокко, Египетийн шаардлагаар хийлгэсэн НҮБ-ын АЗ-ийн хаалттай яаралтай хуралдаан буурьтай үр дүнд хүрсэнгүй. Ямар ч мэдэгдэл гаргаагүй байна.
Орос улс спорт, экологи, адал явдлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хосгүй боломжтой байна. Энэ талаар ялангуяа манай орны Сибирь, Алс Дорнод ба европын хэсгийн баруун-хойд бүс нутаг хэтийн төлөвтэй юм. 11-р сарын 15-18- Шанхайд ажиллах China International Travel Mart олон улсын форумд оросын компаниудыг оролцуулах гол зорилго бүс нутгуудынхаа аялал жуулчлалын арвин чадавхийг үзүүлэхэд оршино.
Тамхи татахаа больж, нэг мөсөн хаях хэрэгтэй. 11-р сарын 15-ны өдөр буюу Олон улсын тамхинаас татгалзах өдөр ийм шийдвэрийг олон хүн гаргаж байна. Дэлхий дахинд олон хүмүүсийн хувьд хортой зуршил болсон тамхитай хийх тэмцэл идэвхитэй явагдаж байна.Тамхичдад тамхины утаанаас салахад туслахын тулд янз бүрийн аргуудыг хэрэглэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
4
5
6
11
18
20
25