×
Дэлхий дахинд, Арваннэгдүгээр сар 2012
НҮБ-ын Ерөнхий ассамблейн дийлэнхи олонхи палестины автономид НҮБ-ын ажиглагч орны статус олгохыг дэмжив. Тогтоолыг 138 орон дэмжив. Эсрэг саналыг АНУ, Израиль тэргүүтэй 9 орон өгсөн. 41 улс түдгэлзсэн.
Өмнөд Хятадын тэнгист түгшүүртэй байдлыг гааруулж байна гэж Манил Бээжинг зэмлэв. Филиппиний ГХЯ-ы тэргүүн Альберто дель Розарио хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо (Хуанъяньдао) усан дорхи хадны ойролцоо байгааг «дарангуйлагчийн зан үйл» гэжээ. Энэ нь хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэхэд чиглэгдсэн Филиппиний дипломат хүчин чармайлтыг бусниулж болзошгүй гэж сайд болгоомжилж байна.
Япон «ямар ч дайныг эсэргүүцэгч» улсын дүр төрхөө аажмаар өөрчилж байна. Үндсэн хуулийн энх тайвны шинж чанарыг хянан үзэх хэрэгтэй гэх мэт үг яриа гаарав. Япон цэргийн тусламж бусад улсад үзүүлэхийг санал болгож байна. Японы хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчинтэй цэргийн сургуульд хамт оролцож байна.
Вашингтоны холбооны шүүгч АНУ-ын тамхины концернуудыг америкчуудын өмнө худал хуурмаг зүйлээ хүлээхийг үүрэг болгов. Тамхи нь татаж байгаа хүний эрүүл мэндэд хортой төдийгүй дам тамхичдад хор хөнөөлтэй гэдгийг олны өмнө хэлэхийг шаарджээ. Шүүгч ирэх оны 3-р сарын 1-нд хүртэл тэдэнд өөрсдийгөө илчлэх аль нэгэн хувилбарыг сонгох хугацаа өгөөд байна.Тамхины үйлдвэрүүдэд нилээд хэдэн хувилбар санал болгоод байна.
Маргаан үүсгэсэн нутаг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тус улс үзэж байгааг газрын зураг бүхий хятадын шинэ паспорт нотлон харуулав. Энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын маргаантай бүсийг Хятадад хамруулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны сүүлчийн мэдэгдэл Бээжингийн энэ алхамыг хамгаалж байна. Гэвч хятадын паспортын загвар азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлэв.
АНУ-ын Бүгд найрамдах нам 11-р сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа, тэд  Бушгүй байхын аргагүй гэдгийг ойлгосон бололтой. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар, намын томчууд улс төрийн энэхүү цөмд анхаарлаа дахин хандуулаад байгаа юм. Энэ гэр бүлээс  урьд нь АНУ-ын хоёр ерөнхийлөгч сонгогдож байлаа.
АНУ-ын ээлжит оролдлого үр дүнд хүрсэнгүй. Хятадыг «валютын арга заль хийгчийн» хувьд хүлээн зөвшөөрөх арга хэмжээг хойшлуулав. Наанадаж хагас жилээр АНУ-ын конгресст зориулах сангийн яамны дараачийн илтгэл хүртэл хойшлуулсан байна. Юанийн ханшийг бууруулсан. Гэвч Бээжин валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж үзэхгүйг сангийн яамнаас өчигдөр нийтлүүлсэн тайланд тэмдэглэжээ.
Орос улс боловсролын шилдэг системтэй 20 улсын нэг боллоо. Британийн Economist сэтгүүлийн газрын рейтингээр манай орон сургалтын систем нь дэлхийд өндөр үнэлэгдсэн хэдэн улсаас давсан байна. Британийн судалгааны дүнгээр Орос ийм үр дүнд зүй ёсоор хүрсэн. Боловсролын өөр рейтингийг бодоход энэ удаа илүү олон хүчин зүйлийг харгалзан үзжээ. Орос улс Economist сэтгүүлийн зохиосон рейтийнгээр 20-р байр эзлэв.
Хятадын эрх баригчид авилгатай эрс хатуу тэмцэж байна. Хятадын төрийн хяналтанд байдаг банкнуудын болон санхүүгийн компаниудын топ-менежерүүдэд 12-р сараас эхлэн үнэтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг хориглов. Энэ нь өнөөдөр хууль бусаар олсон ашгаа “угаах” хамгийн их дэлгэрсэн арга юм.

Орос-монголын харилцааг шинэ түвшинд яаж гаргах вэ? Энэ асуултанд тусгай төсөл боловсруулж байгаа Орос, Монголын социологчид болон улс төр судлаачид хариулахыг оролдож байна. Уг төслийг “Оросууд Монголд эргэн ирлээ: загварууд болон төслүүд” гэж нэрлэжээ. Төслийг оросын талаас Оросын шинжлэх ухааны сан, монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж байна.

Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна.
12-р сарын 6-нд Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд сайд нарын хуралдаанд анх удаа оролцоно. Монгол улс гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элссэн юм.
Хятадын сөнөөгч онгоцыг «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр буулгаж нисгэх туршилт Вашингтоныг бухимдуулав. Хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Азид холбоотнуудаа цаашид дэмжинэ гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Бүр шаардлагатай тохиолдолд зохих алхам хийнэ гэж тэрээр айлган сүрдүүлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 онд НАТО-гийн нэгдсэн хүчнийг гаргаснаас хойш америкийн хичнээн олон цэрэг Афганистанд үлдэх асуудлаар одоогоор шийдвэр гаргаагүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр засаг захиргаа америкийн цэргийг Афганистанд үлдээх тухай Пентагоны саналыг авч үзэж байна. Мөн саналыг Афганистаны засгийн газартай хэлэлцэх юм.
Иордан голын баруун эрэгийн Рамаллах хотод өнөөдөр палестины удирдагч асан Ясир Арафатын цогцсыг бунханаас гаргана. Энэ арга хэмжээ нь олон улсын төдийгүй оросын шинжээчдэд түүний арьснаас сорьц авахад зайлшгүй шаардлагатай юм. Тэр 2004 онд нас барсан бөгөөд тэр цагаас хойш даруй найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд Арафатыг хордуулсан байж болзошгүй гэх яриаг төдийлөн дэвэргээгүй юм.
Хөршүүдтэйгээ газар нутгийн маргаан үүсгэх Хятад улсын байр суурь сүүлийн өдрүүдэд шинэ санамсаргүй хэмжилтэд хүрлээ. Хятад улсын шинэ паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд, Энэтхэг улсын нутаг дэвсгэрт багтдаг өндөр уулын Аксайчин цөл болон Аруначал-Прадеш мужийг оруулж улсын хилээ зурсан Хятадын шинэ газрын зургийг буулгасан байна.
Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ түрэмгийлэлд бэлтгэж, нефтийн үнийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шанхайн хөрөнгийн захын нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр арилжаа хийх төлөвтэй байгааг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Хятад улс азийн гэрээний жишгийг байгуулахыг зорьж байна. Тэд WTI /West Tehas Intermediate/ болон Brent маркуудын гэрээнүүдийг ч даваж гарахад бэлэн аж.
Шингэрүүлсэн байгалын хийн \ШБХ\ оросын экспортлогчдын тоо нэмэгдэж магадгүй. Зохих саналтайгаар “НОВАТЭК” компани Эрчим хүчний яам анд хандсан байна. Одоо экспортыг Газпром компани монопольдож байгаа юм. ОУ бол хоолойгоор дамжуулдаг хийн томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Харин ШБХ-н экспортыг “Сахалин-2” төслийн хүрээнд хөгжүүлж байгаа юм.
Улаан нүдэн гариг дээр хүмүүс амьдарч болох бололтой. Тус гаригийн цацраг идэвхижилтийн мандал нь одоо ОУСС нисэж байгаа дэлхий орчмын доод тойрог замын мандалтай төсөөтэй юм. Улаан нүдэн гаригийн цацраг идэвхижилтийн түвшинг анх удаа судалсан эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ шинжээчид Улаан нүдэн гариг руу явуулах ирээдүйн экспедицийг бэлтгэхдээ хүмүүсийг хамгаалах талаарх хандлагыг өөрчлөхийг яарахгүй байна.
Оросын эдийн засаг «Их хорины» орнуудын дотор хамгийн тогтонги амжилттай хөгжиж байна. Британийн Financial Times сонины газраас зохиосон G20 бүлгийн орнуудын санхүүгийн тогтонги байдлын рейтингээр Орос улс 2-р байр эзлэв. Мөн Саудын Арави 1-р байр эзлэж, Хятад гуравт орсон байна. Сонины сэтгүүлчид эдгээр улсын эдийн засгийн хэдэн үзүүлэлтийг үнэлжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
4
5
6
11
18
20
25