×
Дэлхий дахинд, 23 Аравдугаар сарын 2012
Өчигдөр Өмнөд Солонгосын эрх баригчид ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөг нисгэхийг идэвхтнүүдэд хориглов. Ийм бөмбөлөг нисгэх нь Солонгосын хойгт зэвэсгт мөргөлдөөнд хүргэх уршигтай болох байсан. Ухуулах хуудас манай нутаг дэвсгэрт шилжвэл нисгэсэн газрыг буудана гэж өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос сүрдүүлсэн билээ. Хоёр тал ийм ажиллагаанаас болж бухимдав.
АНУ Хятадыг урьд өмнө үзэгдээгүйгээр дайрав. Хятад улсаас АНУ-ын сайн сайхан байдалд багагүй аюул учруулж байна гэж өчигдөр орой ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Барак Обама, Митт Ромни хоёр төгсгөлийн халз мэтгэлцээний явцад мэдэгдлээ. Хятад улсыг олон улсын дүрэм, хэм хэмжээнд албадан захируулах замаар л  аюул сорилтыг нь арилгаж болно гэж эдгээр хоёр улс төрч үзэж байна.
Роснефть “ТНК-ВР” компанийн зуун хувийн эзэн нь болно. Улсын компани британийн ВР болон оросын AAR нэгдлийн 50, 50%-ийг худалдаж авах нөхцлийг зөвшилцлөө. Эх орны эдийн засагт “сайхан дохио” өглөө гэж ерөнхийлөгч В.Путин үзэж байна.
НҮБ-ын өдрийг олон улсын мөн байгууллагын гишүүн 193 улсад тэмдэглэдэг. 1945 оны 10-р сарын 24-нд НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан энэ өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын ЕА Хүний эрхийг хамгаалах өдөр, Дүрвэгчдийн өдөр, Усны нөөцийн өдөр гэх мэт дэлхийн олон өдрөөр хуанлийг арвижуулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
7
8
9
21
25