×
Дэлхий дахинд, 11 Аравдугаар сарын 2012
Оросын сансрын агентлаг ба Европын сансрын агентлаг Сарны нэгэн туйлын хөрсийг дэлхийд тээвэрлэх автомат багаж хамтран хөөргөх асуудлыг эргэцүүлэн бодож байна. Энэ үйл явдал барагцаалбал 2020-2022 онд болж магадгүй гэж Европын сансрын агентлагийн төлөөлөгч Бруно Гардини мэдээлжээ. Энэ аппарат ямар болох нь одоогоор тодорхой биш байна. Үзэл баримтлал төдий зүйл л одоогоор байгаа.
ОУ-ын иргэд сууж явсан сирийн зорчигч тээврийн онгоцыг саатуулсан асуудлаар ОУ түркийн талаас тайлбар өгөхийг шаардаж байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн тайлбарт ингэж өгүүлсэн байна. Ирээдүйд иймэрхүү байдал гаргахгүй байх арга хэмжээ авхыг Москва шаардсан байна. Өчигдөр орой Түрк улсын АЦХ-ний онгоцууд 35 зорчигчидтой сирийн онгоцийг Анкарагийн онгоцны буудалд албадан буулгасан байна.
Оросын төмөр замчид тэдний хонжворт сугалаанд оролцож ялалт байгуулж 8 сая рубль буюу 260 мянга орчим доллар хожсон хүнийг хайж байна. Гэнэтийн аз тохиосон Баруун Сибирийн төмөр замын зорчигч бүтэн сарын турш шагналаа аваагүй байна.
Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ асуудал БРИКС бүлгийн ойрын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно гэж ӨАБНУ-ын ГХ-ийн дэд сайд Эбрахим Эбрахим мэдээллээ. Дээд хэмжээний уулзалт 2013 оны 3-р сарын 26,27-нд Дурбанд болно.
Ямар ч гэм зэмгүй автомашин Сенкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойрны Япон Хятадын хоорондын ширүүн маргааны анхны золиос болжээ. Хятадад японы үйлдвэрлэлийн машинтай хүмүүс машинаа «хэт эх оронч үзэлтнүүдээс» хамгаалахын тулд янз бүрийн арга барил хэрэглэж байна.
2001 онд АНУ-тай байгуулсан гэрээнийхээ зарим нэг зүйлийг мөрдөхгүй болохоо Өмнөд Солонгос улс зарлалаа. Энэ хэлэлцээрийн дагуу 500 кг-аас илүү жинтэй цэнэгт хошуутай 300 километрээс хол тусгалтай пуужин боловсруулахгүй гэсэн үүргийг Сөүл хүлээсэн байсан юм. Одоо Өмнөд Солонгос улс 1000 хүртэл кг жинтэй, 800 километр хүртлэх тусгалтай баллистик пуужин боловсруулах ажлаа эхэллээ гэж албан ёсоор зарлалаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
7
8
9
21
25