АНУ-ын конгресс Төрийн департаментын Дипломатын аюулгүй байдлын товчооны үйл ажиллагааг авч үзэж эхлэв. Энэ товчоо дипломат төлөөлөгчдийн газар, дипломат ажилтнуудыг хамгаалах ёстой. АНУ-ын элчин сайд Кристофер Стивенс 9-р сарын 11-нд Ливийн Бенгази хотноо амь үрэгдсэн асуудал анхаарлын төвд байна. АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс гурван долоо хоногийн өмнө бүх юмыг хэт улс төржүүлжээ.