×
Дэлхий дахинд, Есдүгээр сар 2012
Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын ЕА-н 67-р чуулган дээр Сири улсын эргэн тойрны асуудлаар энэ долоо хоногт халуун яриа өрнөлөө. Энэ улсын цаащдын хувь заяаны талаарх санал яг тэг дундуураа хуваагдлаа. Сирийн төр засаг болон босогчдын сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохыг Катар улс уриаллаа. Энэ уриалгыг Франц, Тунис улсууд идэвхитэй дэмжлээ. Харин Москва, Тегеран, Каир мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахын төлөө байна.
9-р сарын 29-ны бямба гариг япон-хятадын харилцааны түүхийн ёс төртэй өдөр болох байсан. Одоогоос яг 40 жилийн тэртээ азийн томоохон хоёр улс дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Урьд тэгш бус ойг ч тэмдэглэж байсан. Гэвч энэ онд ямар ч баяр ёслол болохгүй. Бээжин ойн баяр ёслолын болиулав.
Ойрхи Дорнодын байдал дэлхийн хамтын нийгэмлэгийн НҮБ-ын дүрмийг даган мөрдөх чадварыг шалгаж байна гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын ЕА-д үг хэлж мэдэгдлээ. Олон улсын бодлогын «түвэгтэй чанга зангилааг» одоогоор тайлж чадахгүй байна. Ойрхи Дорнод НҮБ-ын ЕА-н энэ удаагийн чуулганы тусгай сэдэв болсон. Дэлхийн хамтын нийгэмлэгт санал зөрөлдөөн гарсан учир бүс нутгийн зарим будлианыг зохицуулж чадаагүй байна.
Сайхан мэдээ сонсмоор байна уу? За тэгвэл сонс! 2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрнө гэнэ дээ! Генийн түүхийг арваад жил судлаж байгаа москвагийн эрдэмтэн Евгений Виноградов ингэж үзэж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрээр маш авьяаслаг бараг 20 мянган хүний намтарыг судлаад ихээхэн сонин дүгнэлтэд хүрсэн байна.
Хятадын цөмийн чадавхи аль хэдийнэ «цаасан бар» байхаа больсон юм. Хятад цөмийн зэвсэгтэй 3 дахь гүрэн улс болсон шиг байна. Тэгэхдээ Орос АНУ хоёроос тийм их хоцроогүй гэж шинжээчид үзэж байна. Москвад зарлан мэдээлсэн оросын шинжээчдийн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
Гол төлөв гадаадаас ирсэн хэт даврагсад сирийн хотуудад террорын ажиллагааг зохион явуулж байгааг сирийн хууль сахиулах байгууллагуудын мэдээ баримтууд нотлон харуулав. Алеппод олзлосон буюу устгасан босогчдын дотор олон гадаадын иргэн байна гэж сирийн арми бас мэдээлжээ. Сирийн засгийн газрын байгууллагууд ийм мэдээлэл нийтэлснээрээ өөрийн зорилгын хойноос хөөцөлдөж байна гэж сэжиглэж болох байх.
Хятадын эдийн засаг 15-20 жилийн дараа АНУ-ын эдийн засгаас дутуугүй болно. Францын Нийгмийн ухааны дээд сургуулийн захирал, эдийн засагч Жак Сапир ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Хятадын эдийн засгийн хувьсалын үнэлгээг бид Хятадыг ойрын 15-20 жилийн ирээдүйд юм уу эсвэл арай богино хугацаанд 2-3 жилээр нааш нь татаж үнэлснээс ихээхэн шалтгаалах болно.
Дэлхийн алтны зах зээл дээр хятадууд үсрэлт гаргах гэж байна. Дэлхийн томоохонд орох Венесуэлийн “Лас-Крестинас” орд газрыг хятадууд эзэмших болсон байна. Алтны нөөцөөрөө дэлхийн хоёр дахь гүрэн болно гэдгээ урьд нь хятадууд мэдэгдэж байсан юм. Энэ хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг мэдээлэхгүй байна.
Хятад улс өөрийн эдийн засгийн болон цэргийн сүр хүчийг улам нэмэгдүүлж түншүүдтэйгээ хүчний байр сууринаас итгэлтэй ярьж эхлэж байгаа үед Япон улс АНД-н бүс дэх тэргүүлэх байр сууриа аажмаар алдаж байна.
Муаммар Каддафи тамлан зовоогч, завхай хүн. Францийн сэтгүүлч Анник Кожаны номонд Ливийн Жамахирийн тэргүүнийг ингэж дүрсэлсэн байна. Түүний бичснээр Каддафи нууц татвар эмсүүдтэй байсан ба тэдний дотор сургуулийн эмэгтэй сурагчид байсан байна. Энэ юу вэ? Дарангуйлагчийн тухай аймшигтай үнэн үү? Эсвэл арабын орнуудын эсрэг явуулж байгаа Барууныхны ээлжит мэдээлэлийн аян дайн уу?
Өнөөдөр Умард Солонгост Ардын дээд хурал буюу парламентын чуулган боллоо. Энэ удаагийн чуулганыг тэсч ядан хүлээж байсан. Цуу ярианаас харахад БНАСАУ-д шинэтгэл эхлэв.Энэ тухай чуулган дээр албан ёсоор зарлаж мэдээлнэ гэж шинжээчид найдаж байлаа. Умард Солонгосын парламентын чуулган жилд нэг удаа хуралддаг. Гэвч энэ удаагийн чуулган энэ оны 2 дахь нь болсон учир ийм найдвар төрүүллээ.
Үр тариа үйлдвэрлэгч гол улс орнууд ган гачигт нэрвэгдсний улмаас дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ эрс өсөн нэмэгдэж байна. АНУ-ын байдал нэлээд хүнд боллоо. Зуны ер бус халуун ургацын үлэмж хэсгийг устгажээ. Гэсэн ч эрх баригчид үр тарианы экспортыг хязгаарлах гээгүй. Мөн алхам дэлхийн зах зээлийн байдлыг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Хөгжиж байгаа орнуудын өрийг цайруулах нь улс төрийн дивидент авчирч өгч байгаа ба ОУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Сангийн яамны сайд Антон Силуанов Төрийн Дум дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Саяхан БНАСАУ-ын өрийг зохицуулах зөвшилцөөнд гарын үсэг зурсантай энэ нь холбоотой гэж шинжээчид үзэж байна.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Москва, Бээжинд хүрэлцэн очих тухай АЗ-ийн хуралдааны дараа НҮБ-ын төв байранд мэдээлжээ. Сирийн байдал хурцдаж байна. Хямралыг зохицуулахад чиглэгдсэн олон улсын хүчин чармайлт мухардмал байдалд орсон гэж тэрээр хуралдаан дээр хэлжээ. Лахдар Брахими дэмжлэг авахаар Москва, Бээжин хоёрт очно.
Ард түмний дунд “дөрөвхөн” гэдэг нэрээрээ алдаршсан зөвлөлтийн үеийн ВАЗ-2104 машины сүүлчийн загварыг үйлдвэрлэх ажлаа зогсоосон тухай “АвтоВаз” оросын нэгдэл зарлалаа. Энэ загварыг завод 30 жил үйлвэрлэсэн юм. Энэ машиныг үйлдвэрлэхээ больсноос хойш зөвлөлтийн үеийн авто машин үйлдвэрлэлийн бүхэл бүтэн эрин үе өнгөрч байгаа юм.
Америк, Францын эсрэг лалуудын эсргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч байна. Америкийн “Лалууд буруугүй” киног интернетэд байлуулснаас болж үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн дээр францын “Шарли эбдо” сэтгүүлд зөнч Мухаммедийг шоглон зурсан зургийг нийтлэж гал дээр тос нэмлээ. Янз бүрийн улсуудад сүсэгтэн олны сүсэг бишрэлийг хамгаалах хөдөлгөөний явцад хэдэн арван хүн талийгаач боллоо.
Чунцинь хотын дэд дарга, нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ван Лицзюнийг хятадын шүүх 15 жилийн ялаар ялалсан байна. Энэ түшмэл 4-р сард АНУ руу зугтан гарахыг оролдож америкийн консулын газар 33 цаг байсан юм.
Дамаскад сөрөг хүчин «Сири улсыг аврахын төлөө» бага хурлыг зарлан хуралдуулав. Аядуу бодлогтой сөрөг хэдэн байгууллагыг нэгтгэсэн Үндэсний зохицуулах хорооноос түүнийг зохион байгуулсан юм. Бага хуралд оролцогчид хүч үл хэрэглэх эсэргүүцлийн төлөө байгаагаа илэрхийлээд түүнийг зорилгодоо хүрэх стратеги хэмээн зарлав. Зорилго нь эрх баригч дэглэмийг сольж, ардчилсан төр улс цогцлон байгуулахад оршино.
Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулав. ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд Жоу Юнкан өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд айлчлав. Айлчлалыг урьдчилан мэдээлээгүй. Энэ нь 1966 оноос хойш Хятадын ийм дээгүүр албан тушаалтай зүтгэлтний тус улсад хийсэн анхны айлчлал юм. Байдлаас харахад аюулгүй байдлыг бодож айлчлалыг нуун далдласан.
Дэлбэрэгч бодисноос алмааз гаргаж авсныхаа төлөө Челябинск хотын инженер Игорь Петров дэлхийн Шнобелевийн шагнал хүртлээ. Орос улсаас гаралтай Руслан Кречетников «цалигуулах онолоор» бас шагнал хүртсэн байна. Физикийн салбар дахь хамгийн эргэлзээтэй бүтээлээр Руслан Кречетников болон түүний америк нөхөр Ханс Майер нар 2012 онд шагнал хүртсэн юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
2
5
10
11
14
15
16
19
20
23