×
Дэлхий дахинд, 20 Наймдугаар сарын 2012
Латин-Америкийн орнууд Их Британи улстай сөргөлдөөнд ороод байгаа Эквадор улсад Жулиан Ассанжийн асуудлаар дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Шинжээчид үүнийг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эвлэлдэж байгаагийн нэг илрэл гэх бөгөөд британий шудрага шүүхийн хоёрдмол талын бодлогыг буруушааж байна. Өмнөд-америкийн үндэсний холбоонд ордог Латин-Америкийн 12 орны тэргүүн нар Эквадорын эрх баричгдын Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгох тухай шийдвэрийг бүрэн дэмжиж байна.
Өнөөдөр Хятадын ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлайд шүүхээс ял оноов. Британий бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөснийнхөө төлөө тэр хоёр жилээр хойшлуулсан цаазын ял аваад байна. Ажиглагчид үүнийг маш шуурхай шүүх хурал болсон гэж үзэж байна. Шүүх хурал үндсэндээ нэг хоног болсон.
Өнөөдөр 8-р сарын 20 нд Орос улс паралимпийн наадамд оролцох тамирчдаа үдэн гаргана. Оросын паралимпийн  тамирчид хөнгөн атлетик, буудлага болон бусад төрлүүдэд хүчээ сорино. Тэдний ихэнх нь эх орондоо алтан медальтай ирнэ гэж шинжээчид үзэж байна. 200 орчим тамирчид Лондонгийн Парлимпийн наадамд Орос улсыг төлөөлөх юм. Тоглолтууд энэ сарын 29 ний өдөр Лондонд эхэлнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
5
12
19
21
22
26