×
Дэлхий дахинд, 10 Наймдугаар сарын 2012
Өнөөдөр Япон улс ерөнхийлөгч Ли Мен Бакийг Японы тэнгисийн Токто /японоор Такэсима/ арлуудаар айлчилсныг эсэргүүцэж Өмнөд – Солонгос улсаас өөрийн Элчин сайдыг түр хугацаагаар татлаа. Эдгээр арлууд нь Япон, Өмнөд-Солонгосын нутаг дэвсгэрийн маргаантайд тооцогдож буй юм. Нэг сарын өмнө Токио ийм төрлийн дипломат үйл арга хэмжээг Хятадтай Дяоюйдао /японоор Сенкаку/ арлуудын нутаг дэвсгэрийн маргаанаас болж гаргасан юм.
Оросын эмэгтэйчүүд Олимпийн наадмын уран сайхны гимнастикийн тэмцээнд тэргүүлж байна. Анхны урьдчилсан тэмцээний үр дүнгээр Дарья Дмитриева тэргүүний байр эзлэж, Бээжингийн Олимпийн аврага Евгения Канаева хоёрт орж байна. Залуучуудын дотор европын аврага болсон Дарья Дмитриева Лондон руу явах нь Олимпийн наадам эхлэсний дараа тодров.
Засгийн газрын арми Сирийн “хойд нийслэл”Алеппо хотын төвийн дүүргүүдийг эзлэж аваад, алан хядагчдаас цэвэрлэж байна. Барилга байгууламжийн нягт байршлаас болж уг ажиллагаа нэг бус өдөр үргэлжлэж магадгүй. Шинжээчдийн үзэж байгаагаар, сирийн хоорондын мөргөлдөөний энэ гол фронтод өөрчлөлт гарч, хүчний эцсийн тэнцэл засгийн газрын цэргүүдийн талд гарлаа.
Сүүлийн саруудад хятадын улсын ба хувийн илүү олон үйлдвэр үйлдвэрлэлээ бусад улсад шилжүүлж байна. Энэ нь Хятадад цалин нэмэгдэж, түүхий эд  үнэтэй болсонтой холбоотой. Хятадын амжилттай өмнөд мужуудыг оролцуулан олон үйлдвэрийн газрын зардал өсөн нэмэгдэж байна. Иймээс хятадын компаниудын удирдагчид үйлдвэрийнхээ салбаруудыг хилийн чанадад нээж байна.
Дэлхийн эдийн засгийн уудам хөндийд валютын хямралын хий үзэгдэл сүүмэлзэж байна. Валютуудын ханш огцом өсч, дамын наймаачид алт, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдэд хөрөнгө оруулах маягаар аврал хайж байна. Харин эдийн засагчид ярихдаа: евро энэ бүхнийг тэсвэрлэх болов уу, дэлхий дахин бүхнийг дийлэгч долларгүй чадах болов уу? гэж асууж байна. Ер нь ирээдүйд ямар валютууд байх бол?
Пуужингийн туршилтын талбарыг шинэчлэх эсвэл цөмийн туршилтыг бэлтгэхээс Пхеньян төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсныг Сөүл илүү олон удаа дурдаж байна. Өмнөд Солонгосын «Ренхап» агентлагаас вашингтоны «Чөлөөт Азийн радиогийн» мэдээллийг үндэслэн БНАСАУ-д шинэтгэл явуулж эхлэх шинэ хувилбарыг санал болгов. Эдгээр эх сурвалжийн мэдээлэл үнэн байвал Ким Чен Ын үйлдвэрийн газруудын удирдлагыг шинэтгэх нууц захирамж өгчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
5
12
19
21
22
26