×
Дэлхий дахинд, 7 Наймдугаар сарын 2012
Сөүл баллистик пуужингуудынхаа тусгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд-Солонгосын ХМХ-үүд засгийн газрын эх сурвалжаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын пуужингуудын АНУ болон Бүгд найрамдах Солонгос улсын хооронд байгуулсан Батлан хамгаалахын тухай гэрээний дагуу 300 километрээр хязгаарлагдсан. Вашингтон нь өмнөд-солонгосын баллистик пуужингуудын тусгалын радиусыг өргөтгөхөд зарчмын хувьд зөвшөөрөхөд бэлэн байна.
Сири улс гадаадын хөлсний этгээдүүдийн эзэмшлийн газар болон хувирч байна. Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр засгийн газрын цэрэг Түрк, Саудын Аравийн хэсэг офицерийг Алеппо хотноо баривчилжээ. Сирийн эдийн засгийн төв болох энэ хотод армийн анги салбарууд «Сирийн чөлөөт армийн» тулаанчдын эсрэг өргөн хүрээтэй ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Хятадын юанийн ханшийг сулруулах шийдвэр гаргасан шиг байна. «Ханший нь эдийн засгийн байдал доройтож байгааг харгалзан экспортыг дэмжихийн тулд хүлээн зөвшөөрч болохүйц түвшин хүртэл сулруулах хэрэгтэй» гэж China Securities Journal засгийн газрын хэвлэл нөлөө бүхий сонин мэдэгджээ. Энэ нь юанийн ханшийг өсгөхийн төлөө аль хэдийнэ тэмцэж эхлэсэн АНУ ба Хятадын хоорондын худалдааны харилцаанд шинэ санал зөрөлдөөнийг өдөөж мэднэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
5
12
19
21
22
26