×
Дэлхий дахинд, 4 Наймдугаар сарын 2012
Украйн улс Олимпийн наадмын боксын 1/8 тэмцээний дүнгээр Лозанн дахь биеийн тамир спортын арбитрын дээд шүүхэд хандаж болох юм. Украины тамирчин Евгений Хитров, британий боксчин Энтони Огого нарын тэмцээнд шүүгчид Олимпийг зохион явуулагч орны талд шүүжээ. Лондонгийн Олимпийн наадмын шүүгчийн энэхүү шуугиантай явдал одоогийн байдлаар хамгийн их шуугиан тарьсаар байгаа бөгөөд харамсалтай нь энэ ганц жишээ биш юм.
АPEC-ийн сайд нар жижиг, дунд бизнесийн хөгжлийн стратегийг боловсруулж дууслаа. Орос улсын даргалах АPEC-ийн хүрээнд Санкт-Петербург хотод болж өнгөрсөн сайд нарын түвшингийн хуралдааны гол үр дүн энэ юм.Энэ байгууллагын ДХУ Владивосток хотод 9-р сарын эхээр болно. Зөвлөгөөнд оролцогчид бүс нутгийн жижиг, дунд бизнесийн хоршооллын хэлхээ холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлцгээв.
Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярт шүүхээс авилгын хэргээр дөрвөн жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрээр Энхбаяраас нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар болов. Энэ хэрэг маш их шуугиан тарьж байна. Учир нь Н. Энхбаяр бол монголын төрийн тэргүүн, ерөнхий сайд болон УИХ ын даргын албан тушаал хашиж байсан цорын ганц улстөрч байсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
5
12
19
21
22
26