×
Дэлхий дахинд, 3 Наймдугаар сарын 2012
Лондонгийн Олимпийн наадам алдагдалтай болно. Зохион байгуулагчдын өндөр өртөгтэй зарлагуудыг харьцуулж үзэхийн хамт британий нийслэлд гурав дахин бага жуулчин ирсэнд шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Зохион байгуулагчдын урьдчилсан дүгнэлтээр Олимпийн наадмын эхний долоо хоногт Лондонд 300 мянга орчим жуулчин ироэх ёстой байжээ. Гэтэл британий нийслэлд ердөө 100 мянган жуулчин иржээ.
”Маш харамсалтай зүйл боллоо” гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Кофи Аннаныг  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан тайлбарлав. Уг мэдэгдэлийг Лондонд орос-британий тэргүүн нарын яриа-хэлэлцээрийн дүнгийн талаар мэдэгдэл хийх үед уламжлав. Орос улсын тэргүүний хэлснээр, Кофи Аннан бол нэр хүндтэй, гайхамшигтай дипломатч.
Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал Зүүн Азид хурцадсан явдал Япон, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс байгуулах хамтын төслийг «булшлах» аюултай болжээ. БНСолонгос улс 8-р сарын 13-нд цэргийн сургууль Токто(японоор Такэсима) арал орчимд явуулах тухай зарлав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
5
12
19
21
22
26