×
Дэлхий дахинд, 25 Долоодугаар сарын 2012
Олимпийн тоглолтуудын өмнөх үймээнд Британий эрх баригчид үлдээд байгаа хамгийн сүүлийн хэсэг ажлуудаа дуусгахаар улайран гаргасан амжилтгүй шийдвэрүүдээ яаравчлан далдлахаар оролдож байна. Их Британий хилийн хяналтын албаныхан одоо болтол тус улсад байгаа хэдэн зуун мянган гадаадын иргэдийн асуудлыг нэг ч удаа шийдсэнгүй. Ингэхдээ бүр гадаадын цагаачдын албаны ажилтанууд цомхотголоос болж Олимпийн тоглолтууд эхлэх өдөр ажил хаяхаар төлөвлөж байна.
Сонгуулийн өмнөх тэмцэлд нэрвэгдсэн АНУ-д кампанит ажиллагаа ямар арга замаар явуулж байгааг тод харуулсан авилгалын тойрны хэрүүл маргаан гаарав. Колумби тойргийн засаг дарга (үнэн чанартаа АНУ-ын нийслэл Вашингтон хотын засаг дарга) Винсент Грей шуугианы төвд байна. Түүний штабын ажилтнууд тойргийн оршин суугчдын тухай мэдээллийн санг хууль бус ашиглажээ.
Япон, Орос улс сансрын тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх төлөвтэй байна. Энэ тухай Роскосмосын дэд тэргүүн Сергей Савельев Японд айлчах явцдаа мэдэгджээ. Оросын төлөөлөгчид японы сансрын ачааны хөлгийг /”Коонотори-3”/ олон улсын сансрын станцад хөөргөх үед байлцсан ажээ. Роскосмос болон Японы сансрын агентлаг ДЖАКСА хооронд энэ намар хоёр асуудлыг чухалчлан авч хэлэлцэхээр тохиролцсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
16
18
19
21
22
23
26
28
30