×
Дэлхий дахинд, 17 Долоодугаар сарын 2012
Дэлхийн хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхгүй, гэхдээ хямд хүнс байхгуй болно. Ийм дүгнэлтийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ шинжээчид хийгээд байна. Ингэхдээ тэд өөрсдийн урьдчилсан таамгуудыг цаг хугацаагаар хязгаарлан, ойрын 10 жилд гэж заажээ. Харин энэ хугацаа дууссаны дараа юу болох тухай, эрдэмтэд таамгаа хийсэнгүй.
Тони Блэр ерөнхий сайдын албыг хаших хугацаанд Их Британийг харь гаригийнхнаас хамгаалахыг оролджээ. Энэ тухай саяхан тус улсын Үндэсний архиваас гаргасан нууц материалыг нийтлэгдсэний дараа тодорхой болжээ. Сонирхолтой нь, Блэр дэлхийн гадуурх соёл иргэншилүүдийн идэвхитэй байдлын тухай мэдээлэл цуглуулах харь гаригийнхны асуудлаар мэргэжилтэнүүдтэй тусгай комиссийнхонтой уулзалт хийжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Ойрхи Дорнодоор хийсэн аялал эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв. Израилиэс Иерусалим орох замд нь түүнийг Израилийн төлөө тагнан турших ажиллагаа явуулсан тул АНУ-д шоронд насаар нь хорисон Жонатан Поллардыг суллахыг уриалсан зурагт хуудасаар угтсан байна. Египетэд ч Хиллари Клинтоныг элэгсэг дотно хүлээж авсангүй.
БНАСАУ-ын хамгийн нөлөө бүхий удирдагчийн нэг Солонгосын ардын армийн Жанжин штабын дарга Ли Ен Хо «улс төрийн өвчнөөр» арга буюу огцросон байна. 69 настай дэд маршал бие муудсан учир бүх албан тушаалаас огцросон гэж албан ёсны мэдээлэлд өгүүлснийг Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Жебин тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
16
18
19
21
22
23
26
28
30