×
Дэлхий дахинд, 12 Долоодугаар сарын 2012
Зуны Олимпийн тоглолтуудад бэлтгэх үед Их Британий засгийн газар Лондонгийн томоохон зургаан байшингийн дээвэр дээр  аюулгүй байдлыг хамгаалах үүднээс агаараас хамгаалах төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Пуужингуудаас гадна байшингуудын дээвэр дээр зэвсэглэсэн цэргүүд байх аж. Оршин суугчид шинээр байрлуулсан эдгээр төхөөрөмжүүд нь юуны түрүүнд агаарын чадавхитай  дайснуудын анхны бай болно гэж түгшицгээж байна.
Өрнөдийнхөн Башар Асадад галаа зогсоохыг шаардаж 10 хоногийн хугацаа олгоод байна, эс биелүүлвэл Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах юм. Ийм утгатай тогтоолын төслийг АНУ, Их Британи, Франц болон Герман хамтран НҮБ-ын АЗ-д оруулаад байна. Баримт бичгийн дагуу Сири дэхь бүрэн эрхт ажиглагчдын хугацааг сунгах нь тус улсын засгийн эрх баригчид галаа зогсоосны дараа боломжтой аж.
Хятадад тэтгэвэрт гарах насыг нэмж 65-д хүргэх асуудал микроблогийн хэлэлцүүлгийн гол сэдэв байсаар байна. БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн зохион байгуулсан семинарээс хойш санал шүүмжлэл өрнөв. 2045 он гэхэд хятадууд 65 настайдаа тэтгэвэрт гарна гэж зарим шинжээч семинар дээр мэдэгдэв. Энэ мэдэгдэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэслийн гол сэдэв тэр даруй болсон.
Орос улсын өмнө зүгт болон Японд гарсан үер бол энэ зуны байгалийн сүйрлийн дөнгөж эхлэл. Байгалийн сүйрлүүд нь улам тайлагдашгүй болж байна. Цаашид тэдгээр нь бүр хэвийн болж мэднэ. Энэ нь цаг уурын шилжилтийн давалгааныг өдөөж байгаа төдийгүй дэлхийн байгалийн хүмүүнлэгийн сүйрэлтэй тэнцэх болно гэж “Оросын дуу хоолойн” шинжээч таамаг дэвшүүлж байна.
Хятад Өмнөд Хятадын тэнгист байгалийн нөөц эзэмшихийн төлөө тэмцээнийг зарлав. Харин оросын Газпром ба америкийн Exxon Mobil энд вьетнамын зөвшөөрлийн бичгээр ажиллаж байна гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. АНУ-аас тулгаж хүлээлгэсэн «өрөг шатар» гэгч Хятадыг эрчим хүчний нөөцийн шинэ эх сурвалжийг эрэхэд хүргэв.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакын ах эрх баригч намаас сонгогдсон депутат асан Сэнури Ли Сан Дык шудрага, даруу, өөрийнхөө хэрэгцээг хязгаарлах ёс журмыг умартаж, их хэмжээний хахууль авчээ. Хагас сая гаруй долларын хахууль авсан тул түүнийг шоронд хорив. Тэр ийм хахууль авч, хадгалагчид ба төрийг хууран мэхлэхэд нь хоёр банканд туслажээ. Эдгээр банк дампуурав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
16
18
19
21
22
23
26
28
30