×
Дэлхий дахинд, 4 Долоодугаар сарын 2012
Лондоны «Хитроу» гол нисэх онгоцны буудлын ачаалал хэтрэв. Олимпийн наадам 7-р сарын 27-нд эхэлтэл хэдэн хоног үлдээд байна. Гэвч мөн нисэх онгоцны буудлын ачаалал нэмэгдсэн учраас зорчигчдын үйлчилгээ саатав. Харин Олимпийн наадмын өдрүүдэд зорчигчдын тоо хэд дахин өсөн нэмэгдэнэ. Лондоны зочид маш удаан ээлжлэн зогсож байна.
Дэлхийн хамтын нийгэмлэг дэлхийн мансууруулах бодистой хийх дайнд ялагдаж байх зуур: жил бүр 200 мянга гаруй хүн георин болон кокаинээс болж нас барж байна. Дэлхийн тэргүүлэх улсууд мансууруулах бодисийн эсрэг нэгдсэн фронтыг байгуулах ёстой гэж Орос улсын Холбооны мансууруулах бодисийг хянах албаны тэргүүн үзэж байна.
Бээжингийн намын хорооны шинэ нарийн бичгийн даргын нэрийг өчигдөр зарлав. Го Зиньлун 2002 оноос нийслэлийн намын байгууллагыг тэргүүлж байсан Лю Цийг орлов. Бээжингийн ХКН-ын байгууллагын удирдлага солигдсон нь энэ намар хуралдах ХКН-ын ХУ111 их хурлын өмнөх чухал үйл явдлын нэг болсон.
Ливийн парламентын сонгууль явагдах ёстой 7-р сарын 7-ны өдөр хүртэл хэдхэн хоног үлдээд байна.Сонгуулийн өмнөх байдал дээд цэгтээ хүрээд байна. Өчигдөр үдэш Бенгазид сонгуулийн хорооны байрыг эзлэн авчээ. Хэдэн зуун хүн төхөөрөмжүүдийг эвдлэн сүйтгэ, саналын хуудсуудыг устган шатаажээ. Босогчид ирэх сонгуульд Ливийн зүүн хэсэгт илүү суудал өгөхийг шаарджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
16
18
19
21
22
23
26
28
30