×
Дэлхий дахинд, 28 Зургаадугаар сарын 2012
Өнөөдөр дэлхийн 10 орны 60 гаруй ажиглагч Монголын Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглав. 544 нэр дэвшэгч парламентын 76 суудлын төлөө өрсөлдсэн байна. Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин оросын хэсэг ажиглагчийг тэргүүллээ. Тэрээр сонгуулийн зохион байгуулалтын өндөр түвшинг тэмдэглээд «Сонгуулийн бүх хэсэг яг өглөөний 7 цагт нээгдэв. Сонгуулийн зохион байгуулалтын өндөр түвшинг тэмлдэглэмээр байна.
Оросын Киров хотоос төмөр замаар Монгол улсад тусгайлан тоноглосон вагонд шилмэл 30 минжийг явуулахаар бэлэн боллоо. Минжүүд монголын нийслэлийн Туул голыг урьдын байдалд нь оруулах ёстой юм. Туул гол бол монголын нийслэлийг усаар хангаж байдаг цорын ганц гол төдийгүй, одоогийн байдлаар сүрхий бохирдоод байгаа юм. Тус голыг алт олборлогчдын татсан шуудууны ус бохирдуулсаар иржээ.
Хятад улс оросын С-400 «Триумф» зенит-пуужингийн системийг бусдаас түрүүн худалдан авч болзошгүй. Гадаадад нийлүүлэх мөн зэвсгийн хувилбарыг 2017 он гэхэд зохион бүтээх тухай Москва орчмын «Машины аж үйлдвэрийн технологи-2012» үзэсгэлэнгийн хүрээнд мэдээллийн эх сурвалжаас энэ тухай уламжлан мэдээлэв. Ойрын таван жилд ийм шинэ үеийн цогцолбороор дан оросын армийг зэвсэглэх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
4
11
12
17
18
24
25