×
Дэлхий дахинд, 1 Зургаадугаар сарын 2012
9-р сард Владивосток хотод АНДЭЗХА-2012” чуулган уулзалт явагдана. Дээд хэмжээний уулзалтын чухал хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг  хүнсний аюулгүй байдлын сэдэв байх болно. Энэ асуудалд Казаньд явагдаж байгаа АТЭС-ийн орнуудын сайд нарын уулзалт зориулагдаж буй юм.
6-р сарын 1-нд  АНУ-ын БХЯ-ны тэргүүн Леон Панеттагийн   тус бүс нутагт хийх  9 дэхь удаагийн айлчлал эхлэв.  Тэрээр Сингапурт Шангри ла яриа хэлэлцээн дээр АНУ-ын Азийн стратегийг танилцуулах төлөвтэй байна. Дараа нь Вьетнам, Энэтхэгт айлчилна.  Өнгөрсөн жил Шангри-ла яриа хэлэлцээний үеэр  АНУ болон Хятадын хооронд маргаан үүссэн юм.
Сейф аль-Исламыг баривчласан ливийн ардын журамт цэргийнхэн түүнийг улс орны шинэ эрх баригчдад шилжүүлэхийн хариуд мөнгө шаардаж байна. Босогчдын алсан Муаммар Каддафигийн 39 настай хүүг Ливийн баруун-хойд Зинтан хотын шоронд хорьжээ. Орон нутгийн ардын журамт цэрэг түүнийг Ливийн эрх баригч Үндэсний шилжилтийн зөвлөлд шилжүүлэх арга хэмжээг хойшлуулав.
Засгийн газрын эсрэг зэвсэгт бүлгүүдийн дайнчид Хулад энгийн номхон оршин суугчдыг хөнөөсөн. Учир нь тэд сирийн  засгийн эсрэг бослогод оролцохоос татгалзсан байна.Дамаскаас байгуулсан нэг долоо хоногийн өмнө энгийн номхон 100 гаруй оршин суугчийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах комиссын гишүүд ийм дүгнэлт хийжээ.
Хүүхдийг хамгаалах олон улсын өдрийг өнөөдөр 6-р сарын 1-нд тэмдэглэж байна. Мэдээллээр дүүрсэн, сэтгэл санааны ачаалал ихтэй өнөөдрийн дэлхий ертөнцөд хүүхдүүд амаргуй байдалд орсон. Эцэг эхчүүд, багш нар болон нийгмэээс хүүхдүдэд дэндүү хатуу шаардлага тавьж, тэднийг насанд хүрэгсэдийн амьдралд аль болох түргэн дасгаж тохируулахыг хичээдэг. Эдүгээ амьдралд гаргах амжилт нийгмийн гол үнэ цэнэт зүйлийн нэг болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
4
11
12
17
18
24
25