×
Дэлхий дахинд, 23 Тавдугаар сарын 2012
БНАСАУ-ын зүүн-хойд нутагт Мусудан пуужингийн туршилтын талбарыг  эрчимтэй шинэчлэж байна гэж АНУ-ын шинжээчид мэдэгдэв. АНУ-аас дайсагнах бодлогоо зогсоотол цөмийн тогтоон барих хүчээ зузаатгана гэж Пхеньян мэдэгджээ. Вашингтон дахь Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан мөн талбарын шинэ гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. Илүү том пуужин угсрах үйлдвэр барихаар талбар орчмын газрыг цэвэрлэсэн хэмээн америкийн мэргэжилтнүүд үзэж байна.
Японы томоохон автомашины покрышкины үйлдвэрлэгч “Бриджстоун” компани  тэдгээрийг оросын багваахай цэцэгээр хийхийг зорьж байна. Энэ ургамлаас каучук гаргаж авах замаар тус компани “орос багваахай цэцгийг” ашиглах төлөвтэй байна. Чухамдаа энэхүү  жижигхэн шар цэцэг каучукийг үйлдвэрийн аргаар гаргаж авахад илүү таарч байгаа аж.
Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Иран улстай  цөмийн хөтөлбөрий нь асуудлаархи хэлэлцээг Багдадад сэргээв. Эдгээр зургаан зууч улс  ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагаагаа зогсооход Тегераныг хүргэхийг оролдож байна. Энэ удаагийн уулзалтын өмнө чухал ахиц дэвшил гарсан.
Санкт-Петербургийн мэдэллийн технологи, механик, оптикийн   үндэсний их сургуулийн оюутнууд дөрөв дэхь удаагаа программчлалын дэлхийн аврага боллоо.  Энэ жил нэр хүндтэй тэмцээн Варшавт болж өнгөрсөн бөгөөд оросын тэргүүлэгч 12 их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон юм. Оюун санааны аврагууд дэлхийн аваргын төлөө тэмцээн өмнө үеийнхээс илүү хатуу байсан гэж ярьцгаав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
3
7
9
10
13
14
17
27