×
Дэлхий дахинд, 16 Тавдугаар сарын 2012
НАТО Төв Азид байр сууриа бэхжүүлж байна. Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистан улсууд  5-р сарын 20,21-нд Чикагод Афганистанд зориулсан эвслийн гишүүн орнуудын тусгай чуулганд анх удаа оролцоно. Брюссель эдгээр улстай түншлэлийг өргөжүүлэх бодолтой байна. НАТ0 Афганистаны ойр хавийн улсуудад цэргийн анги нэгтгэлээ байрлуулах төлөвлөгөөтэй байна.
5-р сарын 16-нд Орос улсад  анх удаагаа албан ёсны Shutdown Day  өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын иргэд гар утасаа унтрааж,  Интернетийг ашиглахгуй байх юм. Ийм ямагийн арга хэмжээнүүд нь дэлхийд арав гаруй жил явагдаж,  сая сая хүмүүсийг эгнээндээ нэгтгээд байна.Төслийн зорилго - компьютереес шалтгаалах байдалд анхаарлыг хандуулах.
Хятадын албан ёсны статистикийн мэдээгээр тус улсын эдийн засгийн өсөлт 4-р сард  удаашралттай байгаа аж.  Энэ нь хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийг цаашид сэргээх асуудал ч мөн асуултын тэмдэгийн дор үлдээд байна.
Индонезид «Супержет-100» онгоц осолд орсон газарт олсон ярианы бичлэг бүхий төхөөрөмж гэмтсэн байна. Гэвч мэдээлэл баримтуудыг агуулсан модуль нь бүрэн бүтэн байна гэж «хар хайрцаг» гэгч дээр ажиллаж эхлэсэн шинжээчид мэдээлэв.
Дэлхийн биологийн нөөц 40 жилийн дотор бараг гуравны нэгээр багассан байна. Дэлхийн онгон байгалийн сангаас хоёр жилд нэг удаа зохиодог «Амьд гариг» шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ. Бидний гариг дэлхийд үлдээж буй экологийн ул мөр  хүн амын өсөлт ба хэт хэрэглээгээр тодорхойлогдож байна.
Азид газрын зураг зүйн дайн хийж байна. Пхеньян Олон улсын усан газар зүйн байгууллагад хандан Японы тэнгисийг Дорнод Солонгосын гэж нэрлэхийг уриалжээ. Түүнчлэн Сөүл тус тэнгисийг Дорнодын гэхийг аль хэдийнэ шаардаж эхлэсэн. Хятад,Филиппин улсуудаас Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан үүсгэсэн Хуанъянь(Скарборо)  арлыг өөрсдий нь эх нутаг гэж тэмдэглэсэн газрын зургийг гаргажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
3
7
9
10
13
14
17
27