×
Дэлхий дахинд, 15 Тавдугаар сарын 2012
Хятад, Япон,Өмнөд Солонгос улсууд энэ жилдээ багтаж  худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхэлнэ.  Хятад болон Японы  төрийн тэргүүн   Вэнь Зяобао болон Ёсихино Нода нарын болоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн Бээжинд  болж өнгөрсөн  уулзалт ийм шийдвэр гаргажээ.
Афганистаны удирдлага хар тамхитай тэмцэх хүчин чармайлтаа дэлхийн хамтын нийгэмлэгтэй уялдуулан зохицуулах ёстой гэж  мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн  оросын иргэн Юрий Федотов  мэдэгдлээ. Удирдах газрын тоо баримтуудаас  харахад Афганистанд хар тамхинаас ангижрасан мужуудын тоо 18-аас 15 хүртэл цөөрчээ.
НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 15-ний өдөр олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэх болсон юм. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол үр хүүхдээс эхэлдэг гэдэгт  Нижегород мужийн Крутой Майдан жижиг тосгонд амьдардаг  Елена болон Павел Котовынхан итгэлтэй байна.   Залуу гэр бүлийн есөн хүүхэдийн тав нь өргөмөл хүүхдүүд аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
3
7
9
10
13
14
17
27