×
Дэлхий дахинд, Тавдугаар сар 2012
Индонезийн ерөнхийлөгч  Сусило Бамбанг Юдхойоно мэдэгдэлдээ, европын эдийн засгийн хямрал   нь Зүүн-өмнөд Азийн орнуудад  хүчтэй  нөлөөлж болох юм гээд евро бүсийн загварыг хуулбарлахаас бүс нутгийг сэрэмжлүүлэв. Орчин үеийн Европын эдийн засгийн ядуурлууд нь  АНД-н орнуудын /АСЕАН/ хувьд сургамж болох ёстой.
НҮБ-ын АЗ Сирийн асуудлаар хаалттай хуралдаан явуулав. Өнгөрсөн долоо хоногт Хомсын ойролцоох Эль-Хула тосгонд 100 сири хүн амь үрэгдсэн тухай НҮБ-ын шинжээчдийн илтгэлийг сонсголоо. Эмгэнэлт явдлын нарийн нөхцөл  байдлыг   тогтоохоор болов. Нөгөөтэйгүүр, Өрнөдийн нилээд хэдэн орнууд тус улсын   хүчнийхний хүчирхийлэлтэй холбогдуулан  Сирийн эсрэг хориг арга хэмжээг авах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Азид нөлөө үзүүлэхийн төлөө маргаан Хятад Японы хооронд ахин гаарав. Харин Бээжин хоёр талын тэртэй тэргүй түвэгтэй харилцааг хурцатгах гээгүй. Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонины нийтлэл үүнийг нотлон харуулав. Хятад  улсаас Зүүн-өмнөд Азийн эдийн засгийн төслүүдэд 10 тэрбум доллар оруулна гэсэн аль хэдийнэ тархсан цуу яриаг сонины мэдээлэл батлав.
БНАСАУ Үндсэн хуульдаа засвар оруулж, өөрийгөө цөмийн гүрэн улс хэмээн зарласан тухай Киодо агентлагаас Токио дахь ЦТАК агентлагийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав. Үнэн чанартаа Пхеньян цөмийн цэнэгт зэвсэгтэй болохыг оролдож, өмнөд хөрш ба түүний гол ивээн хамгаалагч АНУ-ыг бухимдуулж ирсэн юм. Аюулыг хэтрүүлж байгаа бол уу? Тодорхой хариу өгөхэд хэцүү.
Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүд  Сирид байгаа НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааны тайланг сонсох юм. Хэдэн улс Сирид  хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох асуудлыг тавьж болзошгүй. Өрнөдийн орнуудаас энэ хаалттай хуралдааны өмнө  Дамаскын эсрэг дипломат арга хэмжээ уялдуулан зохицуулж авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Хомсоос холгүй Эль-Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш  Сири улсын тойрны хямрал хурцдав.
Хятад, Япон  улсууд нь  улс төрийн хурц сөргөлдөөнтэй байдлаа  эс харгалзан санхүүгийн салбарт  түншлэхээр санаархаж байна. 6-р сарын 1-нээс эхлэн долларыг шахаж, юань болон иенээр шууд тооцоогоо хийж байх юм. Хоёр талын худалдаа нь өөрсдийн үндэсний валютын нэгжүүдээр Шанхай болон Токиод явагдах болно.
Оросын сансрын агентлаг Сар руу тэнд судалгаа шинжилгээний бааз байгуулах зорилгоор жолоодлогот  нислэг хийхээр төлвлөж байна. Ирээдүйн нислэгийн тухай 5-р сарын 22-24 ны өдрүүдэд Вашингтонд явагдсан Олон улсын сансрын бага хурал дээр / Global Space Exploration Conference/ тодорхой болсон юм.
Хятад улс цохилтын ба шумбагч хөлөг эсэргүүцэх боломжтой «Төсөл 056» хөлөг онгоцоо усан замд гаргав. Энэ шинэ хөлөг онгоц тэнгис дэх маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар хятадын ашиг сонирхолыг хамгаалахад гоц таарна гэж цэргийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятад Цэргийн төв зөвлөлийн  дэд дарга хурандаа-генерал Го Босюны Японд хийх айлчлалыг болиулав.
Тахрирын талбай Египтийн ерөнхийлөгчийн эхний шатны сонгуулийн үр дүнг хүлээж авсангүй. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хамтран зүтгэгч  Ахмед Шафикийн сонгуулийн өмнөх сурталчилгааны байрыг  галдан шатаав.  Тэрээр ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцлээ “Мусульманы ахан дүүсээс “ нэр дэвшигчдийн хамт  үргэлжлүүлнэ.Мухаммед Мурсигийн  нэгдүгээр шатны сонгуулийн ялалтыг эмх замбараагүй байдал бий болгогчид эсэргүүцэлийн уриа лоозунгаар  угтав.
Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр юм. Мөргөлдөөнд нэрвэгдсэн бүст энхийг сахиулах үйл ажиллагаа олон улсын түншлэлийн хосгүй жишээ болсон гэж НҮБ онцлов. Түүнчлэн эрэлхэг зоригийн үлгэр жишээ гэж болно. 2002 онд Олон улсын энхийг сахиулагчийн өдрийг 5-р сарын 29-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. НҮБ-ын АЗ мөн өдрийг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш.
Сири улсад байдал хурцдаж байгаа асуудлыг НҮБ-ын АЗ ээлжит бус хурадаанаараа хэлэлцлээ. Сүүлийн үеийн мэдээгээр 120 хүн алагдаж, хэдэн зуун хүн шархдсан Хула тосгонд болсон аллагыг авч хэлэлцсэн байна. Хэсэг хугацаанд чимээгүй басны дараа Сири улсаас ирж байгаа мэдээ фронтын мэдээг санагдуулж байна.
Ажилгүйдэл залуужсан болон түүний дундаж нь 12,7%-д хүрч дээд амжилт тогтоож байна гэж бичсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлтэй танилцсан шинжээчид залуучуудын ажилгүйдэл ямарч эдийн засгийн хямралаас аюултай гэдэгт итгэлтэй байна. Ажилгүйдэл гариг дэлхий дээгүүр итгэлтэй алхалж улам залуужиж байна. Хорин дөрөв хүртлэх насны 75 сая гаруй залуучууд өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байраа эзлэж чадахгүй явна.
Франц улсын тусгай албуудыг өнгөрсөн зууны 50-иад оны сүүл 60-аад оны эхэн үед  удирдаж  байсан олон улсын болон францын тагнуулын домог Константин Мельник-Боткин “Оросын дуу хоолой”  радиод ярилцлага өгөв. 84 настай Константин Мельник идэвхитэй амьдралаа үргэлжлүүлэн, дурсамж,  нийтлэлүүдээ бичсээр байна.
5-р сарын 22-нд хөөргөсөн сансрын анхны хувийн ачааны  “Дрэгон” хөлөг олон улсын сансрын станцад /ОУСС/ америкийн Harmony модультай  залгагдах ёстой юм. Хөлөг нь олон улсын сансрын станцад ус, хүнсний бүтээгдэхүүн болон зарлагын материалуудыг аваачна.
НҮБ-ын АЗ өөрийг умартуулан цаг үеийн шаардлагуудад нийцэхгүй байна. Олон улсын Amnesty International  байгууллага ийнхүү батлан үзэжээ.  5-р сарын 24-нд  нийтлэгдсэн эрхийг хамгаалагчдын илтгэлд энэхүү үзэл бодлын батлагаа болгон  “дэлхий дахин дахь жагсаал цуглааны идэвхи  болон нилээд  улс орнуудын улс-төрийн удирдлага  нуран унаж буйг” харуулсан байна.
Юанийг хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад хэрэглэх нь Сянган, Лондоны хувийн компаниудын арилжааны боломжийг өргөжүүлж байна гэж Сянганы санхүүгийн удирдах газар ба Их Британийн сангийн яамны санаачилгаар байгуулсан Сянган Лондоны хоорондын хамтын ажиллагааны бүлгийн анхны хуралдаан дээр мэдэгджээ. Хуралдааныг Их Британиэс Сянганыг БНХАУ-ын эрх мэдэлд шилжүүлсний 15 жилийн ойд зориулсан юм.
Осама бин Ладеныг баривчлахад тусласан хэмээн үзэж буй пакистаны эмч Шакиль Афридийг шоронд хорив. Пакистаны эрх баригчид түүнийг төрийн хэргээс урван тэрслэсэн хэмээн үзэж, 3500 доллароор торгож, 33 жилээр шоронд хорихоор шийдвэрлэв. АНУ өөрийн зүгээс  ийм шийдвэрийг эсэргүүцэж, түүний хэргийг шүүхэнд шилжүүлэх учир үндэс алга гэж үзэж байна.
Ойрын үед Бээжин эдийн засгийг дэмжих нэмэлт  хөтөлбөрүүдийг зарлаж болзошгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саатсан нөхцөлд ийм шийдвэр гаргахыг урьдчилан таамаглаж болох байсан. Эдийн засгийн өсөлт ба түүнд үзүүлэх дэмжлэг хятадын эрх баригчдад чухал ач холбогдолтой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгджээ.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев «Шинэ торгоны зам» тавих төслийг санаачлав. Эдүгээ Белорус,Казахстан,Орос улсууд бүрэлдэхүүнд нь ордог Гаалийн холбооны авто,төмөр замууд мөн төслийг хэрэгжүүлэх үндэс суурь болно. Зам Европыг Хятадтай болон Зүүн-өмнөд Азийн орнуудыг Персийн булангийн улсуудтай холбох юм. Европыг холбох зам Орос улсын зүгээс Казахстанд ойртож байна.
БНАСАУ-ын зүүн-хойд нутагт Мусудан пуужингийн туршилтын талбарыг  эрчимтэй шинэчлэж байна гэж АНУ-ын шинжээчид мэдэгдэв. АНУ-аас дайсагнах бодлогоо зогсоотол цөмийн тогтоон барих хүчээ зузаатгана гэж Пхеньян мэдэгджээ. Вашингтон дахь Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан мөн талбарын шинэ гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. Илүү том пуужин угсрах үйлдвэр барихаар талбар орчмын газрыг цэвэрлэсэн хэмээн америкийн мэргэжилтнүүд үзэж байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
3
7
9
10
13
14
17
27