4-р сарын 13-ны өдөр Тончан-ни полигоноос БНАСАУ “Ынха-13” пуужин хөөргөсөн боловч, амжилтгүй болсон юм. Гэтэл бас нэгэн баллистик пуужин мөн полигон дээр байгаа тухай өмнөд солонгосын эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү хөөрөлтийг дэлхий дахинд буруушаасан төдийгүй НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-д хандаж бүх цөмийн хөтөлбөрүүдээ зогсоохыг шаардсан юм.