×
Дэлхий дахинд, 17 Дөрөвдүгээр сарын 2012
БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ын  эдийн засгийн шинэтгэлийн асуудлаар санал шүүмжлэл өрнүүлж, удирдлагын бүр капиталист арга замыг хэлэлцэхээс эмээхгүй байх заавар өгсэн тухай японы «Майнити» сонин мэдээлжээ. Ким  Чен Ын Хятад, Орос, Япон улсуудын эдийн засгийн ашиг тустай ямар ч туршлагыг нэвтрүүлэх заавар өгсөн гэж  Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгч сонинд мэдээлсэн байна.
БНХАУ, АНУ хоёр бие биеэдээ итгэхгүй байна. Бие биеэ сэжиглэх явдал гаарвал ойрын хэдэн арван жилд хоёр орны харилцаа сөргөлдөх хүртэл хурцдаж мэднэ гэсэн дүгнэлт Брукины хүрээлэнгээс Вашингтонд нийтлүүлсэн илтгэлд хийжээ. БНХАУ, АНУ-ын хоорондын өрслөдөөн ширүүсч, Бээжин америкийн сүр хүчийг сөрөн зогсож мэднэ гэх мэт таавар одоо өргөн тархсан байна. Энэ удаад хятадын ба америкийн эрдэмтэд судалгаа хийсэн нь сонирхолтой.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн үзэж байгаагаар, биеийн тамир  спортод амжилт тогтоож, медаль авахаас сая сая хөгжөөн дэмжигчдийн шудрага тэмцэл илүүтэй чухал юм. Орос улсын нийслэлд  анх удаагаа зохиогдож байгаа Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассамблейд зориулан   төрийн тэргүүн Кремльд  хүлээн авалт хийв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
2
5
11
15
19
27
29
30