×
Дэлхий дахинд, 12 Дөрөвдүгээр сарын 2012
Саяхан Москвагийн Пушкины нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд Google Art Project төслийн интернет-порталыг шинэчилэн гаргав. Дэлхийн алдартай компаний “Арт-төслийн” шинэ хувилбарт дэлхийн янз бүрийн орнуудын 150 музей болон уран зургийн галерей орсон бөгөөд тэдний цуглуулгуудад багтадаг 30 мянга гаруй урлагийн бүтээлүүд оржээ.
ШХАБ-ын хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын салбарын шинэ зорилтуудын өмнө тулж ирээд байна гэж  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Хятадын олон нийтийн аюулгүй байдлын  сайд  Мэн Зяньжу Бээжинд нээгдсэн ШХАБ-ын гишүүн орнуудын   Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын 7-р уулзалт дээр хэлсэн үгэндээ  өнөөдөр  тэмдэглэв.
 Орос ба өөр зургаан улсыг нэгтгэсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Афганистанаас мансууруулах бодисыг тархаахтай  хийх тэмцэлд  НАТО эвслийг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих  ОХУ-ын Холбооны албаны захирал Виктор Иванов Астанад ХАБГБ-ын гишүүн орнуудын мансуруулах бодистой тэмцэх тусгай газруудын тэргүүн нарын хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ.
Хүн ам өтлөх эрчимтэй үйл явцтай холбогдон ноцтой асуудлууд ойрын үед Энэтхэг улсад тулгарч мэднэ гэж Энэтхэг дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн газрын тэргүүн Ната Менабде анхааруулав. 2025 он гэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүс энэтхэгийн нийт хүн амын 12-13, 2050 он гэхэд 17 хувь эзлэнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
2
5
11
15
19
27
29
30