×
Дэлхий дахинд, 9 Дөрөвдүгээр сарын 2012
НҮБ болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөөлөгч Кофи Аннан өөрийн энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Сири улсыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Мөргөлдөж байгаа талууд эвлэрэх нөхцөл байдлыг хүлээж авах эсэх нь маргааш мягмар гаригт тодорхой болно. Энэ зохицуулалтад ОУ идэвхитэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Москвад 4-р сарын 10-нд Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем хэлэлцээр хийнэ.
Орос, Хятад улсуудыг тогоон барихад чиглэгдсэн ПДХ систем байгуулахад нь  Ким Чен Ын АНУ-д туслаж байна. Дөрөвдүгээр сарын дундуур хөөргөхөөр завдаж байгаа хойд солонгосын хиймэл дагуул, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэргийг АНУ Ази тивд ПДХ систем байгуулах зайлшгүй шаардлагатай үндэс болгон ашиглаж байна. Энэ системийн элементүүдээс Япон улс нутагтаа байрлуулж эхэлсэн ба туршин үзэх маш их сонирхолтой байна.
Одоогоос 9 жилийн өмнө АНУ, Их Британийн цэргүүд Ирак улсад жадны үзүүрээр ардчилалыг авч ирсэн билээ. Энэ өдөр эвслийн хүчний танкууд Багдад хүч түрэн орж ирэн хөхөн хөөрсөн олон түмэнд Саддам Хусейний хөшөөг нураахад тусалсан билээ. Үй олноор хөнөөх зэвсэг эрэх нэрийдлээр тус улсад НҮБ-ын мандатгүйгээр түрэмгийлэн орсон эвслийн арми Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагаах зорилготой байсан юм.
Хотын газар доорхи тээврийн станциудын нэрийг Лондон хотын засаг захиргаа өөрчлөхөөр шийдсэн байна. Британы нийслэлд болох зуны Олимп болон Пара олимпийн үеэр хөнгөн атлетикчин Елена Исинбаева, теннисчин Евгений Кафельников, гимнастикчин Алексей Немов нар болон орос, зөвлөлтийн гуч гаруй агуу их тамирчдын нэрээр нэрлэсэн станциуд бий болно. Лондоны метроны салаа болгон нь олимпын спортын нэг төрөлд зориулагдах болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
2
5
11
15
19
27
29
30