×
Дэлхий дахинд, 7 Дөрөвдүгээр сарын 2012
ХМХ-үүдийн мэдээлснээр, БНХАУ- ын хамгийн залуу тэрбумтан 41 настай  Сюй Минийг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, баривчлагдсан бизнесмен бол  3-р сарын 15-нд Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаасаа өөрчлөгдсөн   нөлөөтэй улстөрч Бо Силайтай нягт харилцаатай байсан.
Сирийн энхийг эрхэмлэх хүндхэн  үйл ажиллагаа зогсонги байдлаас гарч магадгүй байна. НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны бүрэн эрхт төлөөлөгчдийн  анхны бүлэг Сирид ирлээ.Үүнтэй зэрэгцэн тус улсын эрх баригчид томоохон хотуудаас цэргүүд болон хуягт техникээ гаргаж  эхлээд байна.
АНУ-ын ПДХ системийг Персийн булангийн улсуудад байрлуулж байгаа нь Иранд  магадгүй цэргийн цохилт өгөхийг гэрчлэн харуулж байна гэж ОХУ-ын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков парламентад «Дугуй ширээний уулзалтын» явцад мэдэгдлээ. Тегераны эргэн тойрны байдлыг цэргийн арга замаар зохицуулахыг оролдож болзошгүй хэмээн тэрээр үзэж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэхгүй юм бол Интернет нь  дэлхийн тогтворгүй хүчин болно. Европын холбооны байгуулаад байгаа кибергэмт хэрэгтэнүүдээс хамгаалах төвийг сайшаан дэмжихээс аргагүй юм. Орос улс өөрийн тодорхой саналуудтай бөгөөд тэдгээр нь НҮБ-ын конвенцын төсөлд оросн байгаа. 2013 оны сүүлээр IT-гийн шилдэг мэргэжилтэнүүд европын хакеруудтай тэмцэх төвийн хүрээнд нэгдэх ёстой юм.
Хятад улс цэргийн түүхээ хянан үзэж байна. Энэ нь либералчлах үйл явц ба улс төрийн шинэтгэлийн шинж тэмдэг  гэж оросын шинжээчид 4-р сарын 5-нд БНХАУ-аас Янгонд суугаа элчин сайдын яаманд болсон хятадын аян замын цэрэг Бирмын дайнд оролцсоны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээг тайлбарлав. Мьянмад оршин суудаг хятадууд түүнийг зохион байгуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
2
5
11
15
19
27
29
30