×
Дэлхий дахинд, 30 Гуравдугаар сарын 2012
”Нью-Йорк таймс” сониноос  явуулсан олон нийтийн санал асуулганд оролцсон хүмүүсийн  гуравны хоёр нь Афганистаны дайнд америкийн цэргүүд оролцохын эсрэг байна. “Магадгүй энэ нь америкийн ард түмэн  афганчууд тэднээс залхсантай  нэгэн адил  залхсан байж ч болох юм” гэж Пентагоны тэргүүн Леон Панетта ярьжээ.
БРИКС-ийн улс түншүүд – Орос, Бразили, Энэтхэг, Хятад, ӨАБНУ – ОУВС, Дэлхийн банк болон дэлхийн худалдаанд бүхэлдээ дүрмийн өөрчлөлтүүдийг  оруулахыг зорьж  буй юм. Энэхүү байр суурь нь пүрэв гаригт баталсан энэтхэгийн нийслэл Дэлид болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үр  дүнгийн баримт бичиг болох  дэлийн Тунхаглалд   тусгалаа оллоо.
Арабын орнууд сирийн мөргөлдөөнд гаднаас оролцож хүч хэрэглэх саналыг няцаав. Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Ирак улсын нийслэл Багдад хотноо боллоо. Төгсгөлийн тунхаглалд Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалж, улс орны улс төрийн ирээдүйн тухай шийдвэрийг сирийн хүн амд даалгажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
6
8
15
18
20
29