×
Дэлхий дахинд, 19 Гуравдугаар сарын 2012
Шинжээчид Сирийн байдлыг улс төрийн замаар зохицуулах боломжийг өөр өөрөөр үнэлж байна. Харин Дамаск бүс нутгийн үйл явдалд улс төрийн нөлөө үзүүлэх чадвараа алдсан гэж тэд санал нэгтэй дүгнэв. Сири улс нөлөө бүхий орнуудын клубаас гарсан.
Москва хот дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй хотын рейтингээр 8-р байр эзлэв. Лондон 1-р байр эзлэжээ.Бразили, Хятад, Энэтхэг улсуудын нийслэл хотууд европын орнуудыг ухруулан мөн рейтингээр нэлээд өндөр байр эзлэсэн нь гэнэтийн үйл явлдал боллоо. Их Парисын хөрөнгө оруулалтын агентланг КРМG консалтингийн компанитой хамтран хөрөнгө оруулагчдын сонирхолыг бусдаас  илүү татах хотуудын рейтинг зохиожээ.
Орос улс  дэлхийн зах зээлд  хүнсний бүтээгдэхүүн  нийлүүлэх талаар тэргүүлэгчдийн нэг болж магадгүй. Манай орон тэгэх бүрэн боломжтой байна. НҮБ-аас таамагласнаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо өнөөгийн 7-оос 9 тэрбумд хүрсэн нөхцөл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэлээд нэмэгдүүлэхийг шаардана. Орос улс дэлхийн хүнсний зах зээлд 2050 оноос нэлээд өмнө гол улсын нэг болж мэднэ.
Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг нэг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын АЗ-өөс 2011 оны 3-р сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муамар Каддафигийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг ливийн нисэх хүчинд хаах зорилго байсан. Орос, Хятад, Герман улсууд санал хураалтын үеэр түдгэлзэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
6
8
15
18
20
29