×
Дэлхий дахинд, 21 Хоёрдугаар сарын 2012
Оросын сансрын агентлаг 2016, 2018 онд  Ангараг гариг руу  шинжилгээний аппаратуудыг явуулах «ЭкзоМарс» европын төсөлд нэгдэх төлөвлөгөөтэй байна. Тус агентлаг 3-р сарын эхээр Европын сансрын агентлагтай хэлэлцээ хийснийхээ дараа энэ тухай албан ёсоор мэдээлнэ. Тэр үед  мөн төсөлд Орос улсаас гүйцэтгэх үүрэг тодроно. Саяхан НАСА төсөвий нь багасгасан учир төслөөс гарав.
Орос Хятад хоёр улс Сирид болж байгаа уйл явдлуудад хандах хандлагаа өөрчлөх шинж тэмдэг мэдрэгдсэн гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэв. Албан ёсны мэдэгдлүүдээс нь харахад БНХАУ НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаар санал хураасан үеэр ОХУ-тай хамт хориг тавьсандаа харамсахгүй байна.
БНАСАУ-ын хил орчимд хийсэн Өмнөд Солонгосын армийн цэргийн сургууль  будлиангүйгээр төгсөв. Ёнпхёндо арлаас холгүй маргаан үүсгэсэн усан хил орчимд их буугаар цуврал буудлага хийжээ. 2010 онд Пхеньян Сөүлийн ийм сургуулийн хариуд энд их буугаар гал нээсэн билээ.
Сар шинийн баярын өмнөх Битүүний үдэш, гэр бүлээрээ баярын ширээгээ тойрон сууж байгаа та бүхэнд манай долгионыг сонгосонд талархал илэрхийлэн, Сар шинэдээ сайхан шинэлэхийн  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!   Өнгөрч буй төмөр Туулай жил та бүхний олонхийн  хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан байх.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
6
12
20
23
26