×
Дэлхий дахинд, 16 Хоёрдугаар сарын 2012
Умард Солонгос Ким Чен Ирийн мэндэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна. «Солонгосын ард түмний их удирдагчийн  төрсөн 2-р сарын 16-ны өдрийг  БНАСАУ-д  төрийн баяр болгон «Чиг заагч одны өдөр» хэмээн нэрлэжээ. Ким Чен Ирт генералиссимус цол 70 жилийн ойгий нь өмнөхөн нөхөн олгов.
АНУ, Хятад улсууд  үйл ажиллагаагаа илүү нягт уялдуулан зохицуулж, олон улсын нэн чухал асуудлаар хамтран ажиллахад хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Барак Обаматой уулзсаныхаа дараа мэдэгдэв.  Ирээдүйн удирдагч Хятадад чухал ач холбогдолтой орнуудаар аялах нь засгийн эрхийг хятадын удирдагчдын нэгэн үеэс нөгөөд залгамжлуулах  үйл явцын чухал хэсэг болжээ.
Өнөөдөр Сири улс нь олон улсын системийн уян хатан шинж чанарын шалгалт болж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, тус улс нь өөрөө иргэний дайны шалгалтыг    давж гарч чадахгуй юм. Саяны Венад болсон хар тамхины  хууль бус наймаатай тэмцэх Олон улсын бага хурал дээ Ойрхи-Дорнодын байдлыг ОХУ, Австрийн  ГХЯ-ны тэргүүн   Сергей Лавров, Михаэль Шпиндельэггер нар хэлэлцжээ.
Орос улсаас Вьетнамын анхны АЦС барих Ниньтхуан мужийн нутаг дэвсгэрт 40 цооног өрөмдөөд байна гэж  «Росатом» Оросын улсын атомын энергийн корпорацын их барилгын хөтөлбөрийн захирал Сергей Бояркин мэдээллээ.  Янз бүрийн хэмжээний  хэд хэдэн хүүхэлдэйгээс бүрэлдсэн оросын «Матрёшка» тоглоом Вьетнамд улам өргөн дэлгэрч байна.
БНАСАУ- ын иргэд пүрэв гаригт  “хайрт удирдагч “ Ким Чен Ирийн мэндэлсний 70 насны ойг тэмдэглэв. Ким Чен Ирийн тухай кино эхлэхэд тайлбар уншиж байсан  БНАСАУ- ын Төв телевизийн нэвтрүүлэгчийн  хоолой чичирч байв. Уг кинонд  БНАСАУ-ын удирдагч асны хөдөө тосгоноор, ферм, завод болон үйлдвэрүүд дээр  явж ард түмнийхээ төлөө санаа тавьж байгааг харуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
6
12
20
23
26