×
Дэлхий дахинд, 11 Хоёрдугаар сарын 2012
2-р сарын 11 ний бямба гаригт шилжих шөнө Хятадын Интернетэд Хятад улсад Ким Чен Ыныг хороогдсон тухай мэдээ гарч иржээ. Шуугиан тарьсан мэдээний эх сурвалж нь хятадын Sina Weibo  Интернет сүлжээ болжээ. Мэдээлэлтэй холбогдуулан сүлжээнд хойд солонгосын удирдагч нууцаар айлчлал хийхээр  ирээд  Бээжингийн  БНАСАУ-ын ЭСЯ-ны дэргэд алагдсан  гэжээ.
Сири улс өөрт тулгамдсан асуудлуудыг гадны дарамт шахалтгүй шийдэх ёстой, шийдэж ч чадна. НҮБ-ын АЗ Сирийн мөргөлдөөний аль нэг талд хэрхэвч орж болохгүй юм. Энэ тухай оросын парламентын доод танхимын депутатуудын мэдэгдэлд дурьджээ. Бүх жигүүрүүдийн дэмжсэн уг баримт бичигт депутатууд гадны хүчин оролцож  “ливийн хувилбарыг “давтахгуй байхыг уриалж байна.
АНУ- ын АЦН хүчин  байлдааны болон  цэргийн тээврийн онгоцнуудынхаа  Персийн булан руу хийх  нислэгийн тоог сүүлийн долоо хоногт нэмэгдүүлэв. Энэ тухай израилийн ХМХ-үүд баттай эх сурвалжаас мэдээлжээ.
Африкийн холбооны  зуучилсны үр дүнд   Судан болон өнгөрсөн жил байгуулагдсан Өмнөд Суданы хооронд харилцан дайтахгүй    тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Баримт бичиг  хилийн бүсийн нефть олборлолт болон транзиттэй холбоотой хоёр орны  хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдсэн юм.
Саудын Арабын төлөөлөгчид баасан гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейд Сирийн асуудлаар шинэ тогтоолын төсөл өргөн барьлаа. Уг баримт бичигт тус улсад цус урсгахыг зогсоохыг шаардсан АОЛ  Орос, Хятад  улсын хориг тавьсан төлөвлөгөөний агуулгыг  ” бүрэн дүүрэн дэмжисэн” аж.  Энэ тухай Рейтер агентлаг дипломат эх сурвалжийн мэдээг иш татан уламжлав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
6
12
20
23
26