×
Дэлхий дахинд, 7 Хоёрдугаар сарын 2012
АНУ сансрын салбарт  Хятадтай “найзлах“ гэж зүтгэх боллоо.  Тэд Бээжинтэй  шууд  дэлхийн орчмын  тойргийн замын  тогтвортой бус байдлуудаас сэргийлэхийн тулд  “халуун хэлхээ холбоо” тогтоох санал тавьжээ.
Египтийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ажил 3-р сарын 10-нд эхэлнэ гэж египтийн “Аль-Ахрам “ сонин орон нутгийн эрх баригчдыг иш татан мэдээлжээ. Ийм шийдвэрийг  цэргийнхнийг засгийн эрхээс огцруулан иргэний засгийн газар нэн даруй байгуулахыг шаардаж буй эсэргүүцлийн арга хэмжээ болсонтой холбогдуулан    гаргажээ.
Газын секторээс Израилийн тал руу  пуужин хөөргөсөн тухай ливаны “Нау Лебанон” сонин уламжилжээ. Израилийн цэргийнхний мэдээлж байгаагаар пуужин ямар нэгэн хохирол учруулаагүй байна.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нар өнөөдөр Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзалт хийхээр айлчилна. Уулзалтын үеэр сирийн эрх баригчдаас тус улсад нэн даруй шинэчлэлт явуулахыг шаардах төлөвтэй байна.Айчлал нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгасны дагуу болж байгаа юм, өмнө нь даваа гаригт Лавров сэтгүүлчдэд  айлчлалынхаа зорилгыг тодорхойлохоос татгалзаж байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
6
12
20
23
26