×
Дэлхий дахинд, 24 Нэгдүгээр сарын 2012
Япон улс луу жилтэй золгохдоо Хятадын хувьд зохисгүй алхам хийж автомашины «Тойота» том нэгдэл эрлийз машины зангилгануудыг ховор төмөрлөг хэрэглэхгүйгээр  үйлдвэрлэх арга барил боловсруулж дараагийн 2 жилд үйлдвэрлэлд идэвхтэй нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь японы ийм түүхий эдийн хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа Хятад улсын ашиг сонирхолд хүчтэй цохилт болно.(Аудио)
Хорин жилийн өмнө яг энэ өдрүүдэд  Дэн Сяопин хятадын  өмнө зүгээр аялаж байсан. Хятадын болон гадаадын түүхчдийн үзэж байгаагаар  аялал нь  Хятадыг шинэчлэлийн замаар цааш хөдлөхөд  чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ унахад  түүний үнэ заавал  буурах албагүй. Оросын шинжээчид нефтийн хэрэгцээг бууруулах тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг ийнхүү  тайлбарлаж байна.  2011 оны сүүлийн  улиралд дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээний үнэ  өдөрт 300 мянган барреллээр буурч байсан гэж ОУЭХА -гийн судалгаанд дурьджээ.
Япон улс ЕХ-ны ираны хоригийг дэмжиж  Иранаас импортлох  нефтийнхээ  хэмжээг багасгахад  бэлэн байна. Энэ тухай тус улсын ХМХ- үүд  ГХЯ- ны тэргүүн  Коитиро Гэмбагийн мэдэгдэлээс иш татан уламжилжээ. Өмнө нь Брюссельд  ЕХ-ны ираны нефтийн хориг гаргасан тухай шийдвэрийг тайлбарлахдаа Иранаас японы импортлох нефть хэзээ, хэдийн хэмжээгээр багасахыг Гэмба тайлбарласангүй.
Европын холбооноос Иранд нэг талын багц хориг арга хэмжээ авах болсон тухай мэдээг Москва харамсан, түгшиж хүлээн авлаа. Энэ тухай даваа  гаригийн үдэш  ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийв. ЕХны шинэ хориг арга хэмжээнүүдийг тайлбарлахдаа, Орос улсын ГХЯ “ираны эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг боомилж” буй хэрэг гэж нэрлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
8
21