×
Дэлхий дахинд, 20 Нэгдүгээр сарын 2012
Оросын эрдэмтэд Саран дээр удахгүй байгуулах станцад суух болно. Энэ зорилгоор «Луна-Ресурс», «Луна-Глоб» хоёр буулгах аппаратыг 2020 оноос наана тийшээ явуулна гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдээлэв. Хүмүүс бараг 20 жилийн дараа дэлхийн дагуулд очиж амрах боломжтой болно гэж шинжээчид үзэж байна.
БНАСАУ-ын засгийн эрхийг залгамжлан  шилжүүлсэнийг   “Гадаад ертөнцийн доог тохуу “гэж  БНАСАУ-ын   удирдагч агсны ууган хүү  Ким Чен Нам нэрлэжээ.  Японы “Токио синбун” сонины сэтгүүлч Едзи Гомигийн Ким Чен Намтай хийсэн цахим ярилцлагыг үндэслэн ном гарах гэж байна.
 Интернет-ажил хаялт үр дүнд хүрчээ. Америкийн конгресс Интернет дэх хулгайг эсэргүүцэх SOPA хэмээх хуулийн төслөөр хийх санал хураалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулав. Баримт бичгийг өнөөгий байдлаар нь батлахгүй байх гэж шинжээчид үзэж байна. Томоохон интернет-компаниуд хуулийн төслийг эсэргүүцэв.
Нэг мянга гаруй тонн цезийн цацрагийн  өндөр идэвхижилттэй  усыг “Фукусима-1 “ АЦС –ын ажилтанууд эндхийн  хоёр, гуравдугаар тогоонуудын дэргэдээс илрүүлжээ. Телевизийн Эн-Эйч-Кей компаний уламжилснаар, далайн усыг сорох зориулттай насос байдаг уурхайгаас ус олджээ. Хоёрдугаар тогооны уурхайд 500 тонн ус олдсон бөгөөд радионуклидын дээд хэмжээ нь нэг шоо сантиметрт  16,2 беккерель байжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
8
21