×
Дэлхий дахинд, 5 Нэгдүгээр сарын 2012
Сирийн ГХЯ тус улсад бүрэн эрхт ажиглагчид нь ажиллаж байгаа Арабын орнуудын лигийн /АОЛ/ үйл ажиллагаанд АНУ хутгалдан оролцож буйг буруушаав. Дамаск тус улсад галт ажиллагаа зогсоох тухай АОЛ-ийн өмнө хүлээсэн үүргээ  биелүүлэхгүй байна гэх АНУ ын Төрийн департаментын мэдэгдлийг  Сирийн ГХЯ ны төлөөлөгч Жихад Макдиси эсэргүүцэн буруушаав.
“Мексикийн агуу зөнч” нэртэй хүн 2012 онд галав юүлэх тухай мэдээллийг няцаав. Антонио Васкес  Альба хэвлэлийн бага хурал дээр энэ тухай ярихдаа майчууд хэзээ ч дэлхийн сүйрлийг урьдчилан таамаглаж байгаагүй гэжээ. “Дэлхийн сүйрлийн” тухай онолыг зөнч хэлэхдээ “агуу худал зүйл” гэж хэлжээ.
ЕХ орнууд Ираны нефтийн импортонд хориг тавих тухай зарчмын зөвшилцөөнд хүрээд байна     ЕХ ны орнууд Иранаас нефть импортлоход хориг тавих зарчмын зөвшилцөөнд хүрээд байна. Хэрвээ Тегеран олон улсын хамтын нийгэмлэгтэй өөрийн орны  цөмийн хөтөлбөрөөр хамтран ажиллаж эхлэхгүй юм бол ЕХ  Иранаас нефть нийлүүлэх хориг тавих аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
8
21