×
Дэлхий дахинд, Нэгдүгээр сар 2012
Хятадын блогерууд Conoco Phillips компанийг «Фукусимагийн» нефтийг хариуцуулахаар албаджээ. Бохайны буланд  “Пэнлай 19-3” нефтийн орд газар нефть асгарсны хохиролд тус компанид 1 тэрбум юань /160 сая доллар/ төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Өнгөрсөн 6-р сард болсон Азид томоохон экологийн сүйрэл нь тэнгисийн ус эх газар руу халих гарсан юм.
Сирийн засгийн газрын цэрэг дайчид Дамаскийн орчмын зүүн хэсгийг  хэдэн цагийн зэвсэгт мөргөлдөөний дараа сөрөг хүчнийхнээс булаан авлаа. Гэтэл  сөрөг хүчнийхэн тактикийн ухралт хийсэн гэж  мэдэгджээ. Дамаск хотын орчимд болсон мөргөлдөөн  ням гаригт эхэлжээ. Цэргүүд тухайлбал, онгоцны буудал руу явах замыг хаахыг санаархаж байжээ.
Одоогоос хоёр жилийн тэртээ Осло Бээжингийн хооронд гарсан дипломат  санал зөрөлдөөн одоо гэнэт арктикын асуудлаархи  маргаан болж хувирав. Норвеги улс Хятадыг байнгын ажиглагчаар Арктикийн зөвлөлд элсүүлэхэд хориг тавих санаатай байна гэж орон нутгийн «Афтенпостен» сонин Норвегийн ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснийг үндэслэн мэдээлжээ. Ослогоос Бээжинд хатуу шаардлага тавьсан байна.
Сирийн асуудлаар өрнөдийн нилээд хэдэн орнууд болон арабын орнуудын   НҮБ-ын АЗ-д бэлтгэж оруулсан тогтоолын төслийг одоогийн байдлаар хүлээж авах боломжгүй  гэж Орос улс үзэж байна.  Энэ тухай “Интерфакс” агентлагт ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов мэдэгдэв.
Филиппин улсын нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх төлөвлөгөөний хариуд Хятад улс, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой. Хятадын “Хуаньцю шибао” сонинд ийм шаардлагыг бичсэн байна. Энэ нийтлэл Вашигтонд 1-р сарын 26,27-ны хооронд хийсэн америк, филиппиний зөвлөлдөөнд өгсөн Бээжингийн анхны хариулт боллоо.
 2012 оны 1-р сарын 30 буюу өнөөдрөөс эхлэн ЕХ-ны орнуудад нефть нийлүүлэхэд тавих хоригийн хэлэлцэх асуудлыг  Ираны парламент хойшлууллаа. Эрчим хүчний парламентын комиссийн төлөөлөгч Эмад Хоссейни ираны ХМХ-үүдэд ингэж мэдээлсэн байна.
Ази тивийнхэн АНУ, Европын эсрэг гэдгээ харууллаа. Ираны нефтийн эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжихээс татгалзаж байна. Хятад, Энэтхэг, Турк улсууд Иран улсын нефтийн урсгалыг зогсоох боломжийг АНУ-д өгөхгүй. Харин Япон, Өмнөд Солонгос улсууд үүнийг дэмжихээр завдаж байна. Тегераны эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авахыг даваа гаригт ЕХ-ны улсуудын ГХЯ-дын сайд нар сайшаасан билээ.
Орос улс НҮБ –ын АЗ- ийн Сирийн асуудлаархи “маррокийн” тогтоолын шинэ төлсийг хүлээн авахад бэлэн бус байна.  Энэ тухай баасан гаригт Нью-Йоркд НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын  АЗ- ийн Сирийн хүчирхийллийг зогсоох арга хэмжээнүүдийг хэлэлцсэн   хаалттай  хуралдааны дараа мэдэгдэв.
Орон нутгийн засгийн газруудын  өр зээл Луу жилийн хятадын хямрал байлаа. Албан ёсны мэдээгээр орон нутгийн захиргаанууд нь 10,7 их наяд юаний өр зээл тавьжээ. Энэ нь Хятад улсын АНУ-д оруулсан хөрөнгийн бүрдүүлэлтээс 1,5  дахин  илүү байгаа юм. БНХАУ-ын Төрийн статистикийн удирдах газрын тэргүүн Ма Цзяньтаны үзэж байгаагаар, энэ бол төдийлөн сүйрлийн хэмжээ биш.
ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бямба гаригт Токиод эхлэх айлчлал нь  Орос,   Япон улсуудын өмнөд Курилын асуудлаархи   байр     суурийг ойртуулах боломжтой гэж үзэж байна.
Муаммар Каддафийн талынхны ажиллагаа НҮБ-ын  хүний эрхийг  хамгаалах асуудлаархи дэд комиссар Нави Пиллай, Ливи  улсад  суугаа  НҮБ-ын тусгай төлөөлөгч Ян Мартин нарын сэтгэлийг түгшээж байна. Тэд АЗ-ийн  өчигдөр хийсэн хуралдаан дээр  үг хэлж ливийн шинэ эрх баригчид тус орны байдлыг одоо хүртэл бүрэн  хянаагүйг хүлээн зөвшөөрөв.(Аудио)
ЕХ Ираны нефтийн импортонд тавих хориг хэрэгжихээс өмнө  Тегеран ЕХ-ны орнууд руу  ираны нефтийн экспортыг нэн даруй  зогсоох тухай хуулийг гаргахаар бэлтгэж байна.
Ойрын үед Монголд ОХУ-ын Киров мужийн минжний десант буух гэж байна.  Ийм шийдвэрийг Киров хотын  Бүх оросын ан олзворын аж ахуй болон үржүүлгийн хүрээлэнд зочилсон  Улаанбаатар хотын захиргааны  төлөөлөгчид  гаргажээ. Монголын зочид гучин минж худалдаж  авах сонирхолтой байгаа юм.
АНУ-ын Төрийн департамент 2-р сард БНХАУ-ын дэд тэргүүн  Си Зиньпинь АНУ-д албан ёсны айлчлал хийх тухай мэдэгдэв.  Айлчлалын явцад Си Зиньпин ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийх төлөвлөгөөтэй байна. Энэ мэдээллийг    Бээжин одоогоор нотлоогүй байна. Хятад улсад дорнын шинэ жил болж байгаатай холбогдон айлчлал хойшлогдож магадгүй аж.
Сүүлийн үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон жагсаал цуглааныг Интернет ашиглан зохион байгуулах болсонтой холбогдуулан цагдаагийнхан нийгмийн сүлжээнд  ур чадвараа харуулж эхлээд байна. Их Британид  2500 цагдаагийн ажилтнууд Тwitter болон Facebook-ийн  “уур хилэнг удирдах” оюу ухааныг судлаж эхлээд байна. Уг судалгааг британий хотын цагдаагийн ажилтан Шеффилд санаачилжээ.
НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  лхагва гаригт сонирхогч талуудад ираныг тойрсон хурцадмал байдлыг намжаах асуудлыг энхийн журмаар шийдвэрлэхийг уриалав.“Энхийн журмаар шийдэхээс өөр зам үгүй “гэж Интерфакс агентлаг иш татжээ.
Улаанбаатар хот болон монголын нилээд хэдэн аймгуудад үнийн хөөрөгдөлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ.Улаанбаатарт жагсагчид төрийн ордны хаалгыг хаажээ. Ард түмний эсрэгүүцлийн шалтгаан нь бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт юм. Хүмүүс эрх баригчдаас амьдралын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна.
Түвдүүд оршин суудаг Сычуань мужид орон нутгийн хүн ам цагдаа нартай мөргөлдөв. «Гадаадын салан тусгаарлагчид» эмх замбараагүй байдал өдөөсэн хэмээн Хятадын эрх баригчид үзэж буруушаав. Харин нэлээд удаан үргэлжилж байгаа түгшүүртэй байдал дотоодын гүнзгий шалтгаантай  гэж шинжээчид үзэж байна.
Палестины автономын сайд нарын танхим “Парламентын гишүүдийг израиль баривчиласныг”буруушаав. Тэр Израилийг нэн даруй Палестины автономын парламентын /ПАП/  спикер   Азиза ад-Дуэйкаг суллахыг шаардав.  Мягмар гаригт Оферын  шүүх түүнд албан ёсоор ямарч ял тулгаагүй хирнэ   6 жилийн ял оноожээ.
Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид дэлхийн санхүүнийн хямрал нэмэгдэхийг хүлээхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн шинэ загварыг эрэлхийлэх  төлөвлөгөөтэй байна. Дэлхийн эдийн засгийн 42 дахь чуулдган  швейцарын Давост лхагва гаригт ажлаа эхлэнэ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
8
21