×
Дэлхий дахинд, 24 Арванхоёрдугаар сарын 2011
“Нэг номерын” алан хядагчийг устгасан нь өнгөрч буй оны дэлхийн хамгийн шуугиан тарьсан үйл явдлын нэг байлаа. Бен Ладеныг устгахад олон зүйл ойлгомжгүй байсан: уг ажиллагаанд оролцогчдын ярьснаар албан ёсны хувилбар үүнийг үгүйсгэж байна. “Зууны ажиллагааны” зайлшгүй үр дагавар нь одоо үзэж байгаагаар: АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг өссөн болон Вашингтон, Исламабадын хооронд харилцаа эрс муудсан.

Пакистаны арми ба тусгай албад иргэний засаг захиргааны хяналтаас гарч байна. Ерөнхий сайд Юсуф Реза Гелани парламентад үг хэлэхдээ ийн сүржин мэдэгдэл хийжээ. Цэргийнхэн эргэлт хийх гэж байгааг тэрээр зэмлэн буруушаагаад иргэний засгийн газар эрх мэдлээ алдаж болзошгүйг анх удаа ил шууд хүлээн зөвшөөрөв.

“Ан- Нахда” хөдөлгөөний исламистууд голдуу орсон шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд Тунисын парламент үл итгэж буйгаа илэрхийллээ. 10-р сарын 23-нд явагдсан сонгуульд ялж, шинэ засгийн газрын кабинетыг бүрдүүлэх эрх авсан “Ан-Нахда” хөдөлгөөний төлөөлөгчид нь гол суудлуудыг авчээ.
Йемений засгийн газрын бүрэн эрхийг шилжүүлэхтэй холбоотой нөхцөлүүдийг эс зөвшөөргчдийн жагсаал нийслэл Сане хот руу чиглэж явна гэж Аль-Жазир  уламжлав. Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын шүүх ажиллагааг цуцалсан шүүхийн шийдвэр гаргасныг эсэргүүцсэн жагсаал тус улсын өмнө зүгийн Таиза хотоос гарлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31