×
Дэлхий дахинд, 21 Арванхоёрдугаар сарын 2011
Зуу гаруй мянган энгийн номхон хүмүүс амь үргэдэж, төр улс  нь  нуран унаж, удаан үргэлжилж байгаа иргэний дайн хэзээ дуусах нь тодорохой биш байна. Ирак АНУ-ын болон эвслийн  цэргийн 9 жилийн үр дүнг дүгнэж  байна. 12-р сарын 18-нд америкийн цэргийн  хамгийн сүүлчийн цуваа  Иракийн болон Кувейтын хилийг  давлаа.
Гонконгод  17 мянган тахианы мах бэлтгэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт гурван тахиа шувууны ханиадаар үхснээс болж    гэрийн шувуу устгах шийдвэр гарчээ. Өмнө нь H5N1 вирус  үхсэн хоёр зэрлэг шувуунаас илэрсэн байв. Гонконгод аюулт шувууны ханиад гарч болзошгүй  түвшин нилээд өндөр байна.
Энэ долоо хоногт Вашингтонд анх удаа АНУ, Япон, Энэтхэг улсуудын гурван талын дипломатуудын   зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Уулзалт гадаад харилцааны яамны орлогч сайд нарын түвшинд болсон юм.  Дипломатуудын хэлэлцсэн чухал асуудлуудын нэг бол Ази тивд   Хятад улсын цэрэг-улстөрийн үүрэг өсөн нэмэгдэж байгаатай холбоотой сэдэв байсан юм.
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой ярилцахдаа Сирийн байдлыг тогтворжуулах зорилгоор  сирийн сөрөг хүчинд  нөлөөлөх нь чухал  байна  гэж онцлон тэмдэглэв. Мягмар гаригт Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров америкийн талын санаачилгаар утсаар ярилцсан юм.  Сайд нар олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцлоо.
Өмнөд Солонгосын 2 Солонгосын нэгдэх хэргийн яам тус улсын иргэдэд болон компаниудад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан өөрсдийн эмгэнэлийг явуулахыг зөвшөөрчээ.  БНАСАУ руу  явуулах эмгэнэлийг факсаар болон шуудангаар явуулахыг зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын ХМХ-үүдийн тайлбарлаж буйгаар, тус улсын хуулинд  Сөүл, Пхеньяны хоорондын хэлхээ  холбоо нь яамаар сайшаагдасан байх ёстой гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31